НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх Нэгдсэн хөтөлбөрийн газрын /ЮНЭЙДС/ тайлан мэдээнд дурдсанаар 2018 онд дэлхийн даяар 1.7 сая орчим хүн ХДХВ-ийн /хүний дархлал хомсдолын вирус/ халдвар авчээ.
Дээрх үзүүлэлт нь 2010 оны мэдээлэлтэй харьцуулахад 16 хувиар буурсан тоо бөгөөд Өмнөд болон Зүүн Африкийн орнуудад ДОХ өвчинтэй тэмцэхэд ахиц дэвшил гарсантай холбоотойгоор халдвар авах эрсдэл ийнхүү буурсан байна. Зөвхөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад л гэхэд ХДХВ-ийн шинэ халдварын тохиолдол 40 гаруй хувиар буурчээ.
Дэлхий даяар 37.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай байгаагийн 1,7 сая нь хүүхдүүд буюу эхээс урагт дамжин халдварласан байгаа юм. Мөн өнгөрсөн онд ДОХ-ын улмаас 770 мянган хүн нас барсан нь 2010 оныхтой харьцуулахад 33 хувиар буурсан үзүүлэлт аж.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ