Ажилд авахад EQ голчилдог болжээ | News.MN

Ажилд авахад EQ голчилдог болжээ

Ажилд авахад EQ голчилдог болжээ

Ажилд орохын тулд дипломоо хуулбарлан, анкет бөглөж, голч оноогоо үзүүлдэг байсан цаг саяхан. Харин техник, технологи хөгжиж буй өнөө үед байгууллагууд EQ буюу хувь хүний төлөвшил, хандлагыг илүү харах болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн ажил горилогчийн олон жилийн ажлын туршлага гэхээс илүүтэй хэр санаачилгатай, бүтээлч, тууштай вэ гэдгийг чухалчлах болсон гэсэн үг.

Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд гарч буй оюутнууд энэ шалгуурт нийцүүлэн өөрийгөө бэлтгэх болж байгаа юм. Нөгөө талаар тэдэнд боловсрол олгож буй их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө анхаарч, чанар стандартаа өөрчлөх шаардлагатай болж байна.

Өнөөдөр манай улсад дээд боловсролын үйл ажиллагаа явуулж буй 94 их, дээд сургууль байна. Эдгээр сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийн өнөөгийн шаардлагыг хангаж чадаж байгаа юу, БСШУСЯ-ны зүгээс энэ тал дээр ямар бодлого, чиглэл баримтлан ажиллаж буй талаар тус яамны Дээд боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас тодруулга авлаа.

– Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр өнөөгийн ажилд байранд тавигдаж буй шалгууртай хэр уялдаж байгаа вэ?

– Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлдэнэ” гэж тусгагдсан байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан боловсролын бодлого” гэдгийг 2018 онд батлуулсан. Уг бодлогын гол зорилго бол тухайн ажлын байранд очихдоо төгсөгч ямар мэдлэг чадвар, хандлага, төлөвшилтэй байх юм бэ гэдгийг урьдчилан тодорхойлдог аргачлалыг нэвтрүүлсэн. Энэ аргачлалыг сургуулиудад нэвтрүүлээд хоёр жил болж байна.

– Энэ аргачлаа тодорхой тайлбарлавал, хэр үр дүнтэй байгаа вэ?

– Нэвтрээд удаагүй байгаа учраас үр дүнг одоо шууд хэлэх боломжгүй. Юутай ч дэлхий өнөөгийн хөгжлийг даган хувьсаж буй хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг боловсролын тогтолцоотой уялдуулахыг зорьж байна. Бид энэ аргачлалын хүрээнд хэд хэдэн судалгаа хийсэн байдаг. Үүнд:

  • “Төгсөгчдийг судлах судалгаа – Төгсөгч ажил дээр гараад юу дутагдаж байна вэ, сургалтын хөтөлбөртөө бид юу нэмэх шаардлагатай вэ, тодорхой хугацааны дараа төгсөгчийн ур чадвар ямар болсон талаар судална.
  • Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа –Төгсөгчдийн ур чадвар, хандлага, байгууллагын хөгжилд үр бүтээлтэй хандаж байна уу гэдгийг бид ажил олгогч талаас бид судалгаа авах юм
  • Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн эрэлтийн судалгаа – Тухайн оюутныг бие даан сурах арга барилд сайн чиглүүлэх, ажлын байранд өөрийгөө бэлдэж, хөгжүүлэх, багаар хамтран ажиллах зөөлөн уур амьсгалыг төлөвшүүлэх” зэрэг орно. Өөрөөр хэлбэл бид яг хэнийг бэлтгэх ёстой юм бэ гэдгээ тодорхойлохын тулд тухайн сургууль менежмент өөрчилж, чанарын хяналт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжиж байна гэсэн үг.

– Дээд боловсролын чанар муу байна, олон их, дээд сургуулиуд шаардлага хангахгүй мэргэжилтэн бэлтгэж байна гэсэн шүүмжлэл их байдаг?

– Та бүхэн сонссон байх, өнгөрсөн жил бид 18 сургуульд чанарын хяналт, үнэлгээ хийгээд 5 сургуулийн үйл ажиллагааг хааж, өөр сургуультай нэгтгэсэн. Бусад сургуулиудад бид ажлаа сайжруулах зөвлөмж өгсөн боловч одоо дахиад дөрвөн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Бид дээд боловсролын чанарыг сайжруулахын тулд орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг бас их судалж байна. Их, дээд сургуульд инноваци хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. урьд нь бид ЕБС-аас эхлээд Их сургууль төгстлөө л онолддог байлаа. Математик, физик, химийн хичээлийг сонирхолтой үгүй нь хамаагүй онолоор шахдаг байв. Их сургуульд ороод дээд тоо, хууль дүрэм гээд бас онолдоно. Гэтэл үүний ард өнөөгийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн дутагдсан хэвээр байгаа юм.

– Үүнийг шийдэхийн тулд танай яамны зүгээс ямар ажлууд хийж байна вэ?

– Манай яамны зүгээс хийж байгаа ажлын нэг бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох шинэ хөтөлбөрийг МУИС дээр нээсэн. Энэ хөтөлбөрийн анхны төгсөлт өнгөрсөн өвөл болсон байгаа. Яахав, энгийн амьдрал дээр ажилд ороход хэцүү байгаа гэдгийг бид мэдэж байна. Энэ нь нөгөө талаас оюутан залуусын мэргэжил сонголт буруу байгаатай холбоотой. Хүч шаардсан гараар хийх хөдөлмөрийг залуус өөрсдөө сонирхохгүй байгаа учраас энэ чиглэлээр суралцахгүй байна. Нөгөө талаас ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа буюу мэргэжлийн эрэлт хэрэгцээгээ судлахгүй байгаа юм. Өнөөдөр Монгол улсын хөгжилд олон эдийн засагч, сэтгүүлч, хуульч гэхээс илүү мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, байгалийн нөөцийг ашиглалт, хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг хөгжүүлэх мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Хөдөлмөрийн энэ эрэлтийг хангах үүднээс Засгийн газар 2025 он хүртэл урт хугацааны бодлогыг тодорхойлох ажлуудаа хийх юм.

БСШУЯ-аас үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд нэгэн судалгаа хийжээ. Уг судалгаагаар Төгсөгчдийг ажилд авах нийтлэг шалгуурыг дараах байдлаар жагсаажээ.

  • Бичгийн харилцааны ур чадвар
  • Үнэнч шударга, зарчимч байдал
  • Багаар ажиллах ур чадвар
  • Харилцааны ур чадвар
  • Ёс зүй
  • Санаачилгатай, шийдмэг байдал
  • Уян хатан, зохицох чадвар
  • Задлан шинжлэх ур чадвар
  • Комьютерийн ур чадвар
  • Зохион байгуулах ур чадвар
  • Манлайлах ур чадвар
  • Нөхөрсөг зан чанар
  • GPA
  • Бүтээлч байдал
  • Хошин шогийн мэдрэмж

Эндээс үзэхэд ажил олгогч тухайн ажил горилогчоос эхлээд хувь хүнийх нь төлөвшил буюу зан чанарын үзүүлэлтийг харж байна. Харин GPA буюу сурлагын үнэлгээний голч дүнг чухалчлахгүй байна.

Манай улсын хувьд өнгөрсөн жил 30-аад мянган оюутан их дээд сургууль төгсжээ. Тэдний гучин хувь нь төгсөөд ажилд ордог бол үлдсэн нь жилийн дараа ажилд орж эхэлдэг гэнэ. Ихэнх оюутнууд өөрсдөө анкет бөглөж, ажлаа хайдаг. Уг нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжуулан тэд ажилд орох боломжтой. Гэвч эднийд хандах төгсөгчид ховор. Ихэвчлэн барилга, уурхай, үйлдвэрлэл,үйлчилгээний салбарт ажиллах иргэд ханддаг байна. 2018 оны байдлаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгэлтэй 10255 ажил хайгчдаас 9000 гаруй иргэн ажилд зуучлуулан оржээ. Эднийд хандаж буй ажил олгогчид мөн л хувь хүний туршлагаас илүү төлөвшил, хандлагыг хардаг болсон талаар Дүнжингарав дахь “Хөдөлмөр эрхлэх төв”-ийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Сарантунгалаг ярьж байсан юм.

Зуны амралтаараа ажил хийж буй МУИС-ийн оюутан Б.Хатансайхан ажилд орох шалгуурын тухайд ингэж хариулж байна.

– Зуны амралтаар ажил хийж байгаа юм уу, энэ ажилд ямар шалгуураар орсон бэ?

– Энэ сурталчилгааны ажилд орохын тулд би ярилцлагад орсон. Тэр үед би “урьд нь ийм ажил хийж байсан уу, халуунд хэр тэсвэртэй ажиллах вэ” гэж асуух байх гэж бодсон. Тэгэхэд хувь хүний хөгжил, төлөвшлийн асуултууд илүү тавьж байсан. Жишээ нь архи тамхи хэрэглэдэг эсэх, хэр цаг барьдаг, багийн ажиллагаа ямар вэ зэрэг асуултууд байсан.

– Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана биз дээ?

– Тэгэлгүй яах вэ, би одоо IT сүлжээний чиглэлээр сурдаг. Сургуулиа төгсөхөөс өмнө мэргэжлийн ажлаа хайх бодолтой байгаа. Одоо бол өрсөлдөөний эрэн үе. Ажил олгогчид хүний нөөцөө хувь хүн рүү чиглэсэн шалгуураар бүрдүүлж буй энэ үед зөвхөн сурах бус өөрөө зөв хандлагатай хүн байх ёстой гэдгийг энэ зун ажилд орохдоо ойлголоо.

Ийнхүү ажил олгогчид тухайн хүний гадаадад сургууль төгссөн, улаан дипломтой, онц сайн дүнтэй, ажлын туршлагатай гэхээс илүү зөв хандлагатай, хүмүүжилтэй, тууштай гэх төлөвшлийг харах болжээ.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-07-17 202.126.88.45

Яаж ч бодсон боловсролыг боловсролтой хүмүүс л цааш нь хөгжүүлэх ёстой баймаар. Харин хүн болж төлөвших үйл явц бүр анхан шатны цэцэрлэгээс л эхэлсэнийг ойлгосоор атлаа юу ч хийхгүй байна.

Avatar

Зочин 2019-07-17 202.126.88.45

Яаманд эрхбиш боловсрол гадарладаг улс ажилладаг гэж ойлгодог.Гэтэл өөрсдөө ч сайн ойлгоогүй энд тэндхийн системийн завхралыг сургаар ойлгож хүчээр дээд боловсролын сургалтанд нэвтрүүлж байгаагаа болимоор байна. Бүх мэргэжил өөрсдийн онцлогтой. Тухайн мэргэжлийн боловсролын чанартай олгох нь дээд боловсролын байгууллагын үүрэг.Гэтэл хувь хүний хандлагатай хутгаад ирэхээр академик боловсрол байх боломжгүй.Олон нийтийн сайн дурын шинжтэйгээр дээд боловсрол хол явахгүй.

Avatar

Энхээ 2019-07-17 64.119.27.126

Өндөр боловсрол, мундаг ёс суртахуунтай эмэгтэй шүү. Танд амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-07-17 202.179.26.111

Инээдтэй юм энэ хүн одоо боловсролын шинэчлэл хийх үү. Тэтгэвэрт гарвал таарна3.\n0 0\nХариулах\nЗочин 2019-07-17 103.10.21.36\n\nДээд боловсрол дээд зэргээр дампуурсан. Энэ мэтийн эмээ нар очоод самраад байхаар аргагүй юм даа. Энгийн арифметик үйлдэл хийж чаддаггүй дээд боловсролтон төгсөж гарч байгаа нь энэ хүний явуулсан "онолгүй" бодлогын үр дүн.

Avatar

Зочин 2019-07-17 202.126.89.133

Инээдтэй юм энэ хүн одоо боловсролын шинэчлэл хийх үү. Тэтгэвэрт гарвал таарна3.

Avatar

Зочин 2019-07-17 103.10.21.36

Дээд боловсрол дээд зэргээр дампуурсан. Энэ мэтийн эмээ нар очоод самраад байхаар аргагүй юм даа. Энгийн арифметик үйлдэл хийж чаддаггүй дээд боловсролтон төгсөж гарч байгаа нь энэ хүний явуулсан "онолгүй" бодлогын үр дүн.

Avatar

иргэн 2019-07-17 202.126.89.136

Миеэгийн гар хөл болсон ямар ч мэдлэггүй энэ заваан авгайг зайлуулаач ээ.

Avatar

123 2019-07-17 103.57.95.213

Амаржаргалангийн нөхөр сү батболдын орлогч байсан, МАН-ын хүн учраас л энэ ийм ажилд томилогдсон. ШУТИС-д багшилж байхдаа сургуулиа хэрхэн өрөнд оруулж байсныг бүгд мэднэ. Ийм хүнээр дээд боловсролыг удирдуулаад хөгжихгүй, харин ч хоцрогдоно.

Avatar

Зочин 2019-07-17 202.179.24.196

За залуучуудаар бас л тоглох нь уу.. Саяхан Английн боловсролын сайд нь Англи Улс нь Оросын боловсролын системыг бүрэн нэвтрүүлж дууслаа. гээд зарлаж байх юм.

Avatar

Зочин 2019-07-17 202.179.26.1

Энэ авгай юу ч хийж чадахгүй, бас мэдлэггүй. Математик физик химийг онолоор шахдаг гэсэн байна. Онолгүй шинжлэх ухаан гэж байхгүй. Их сургууль, техникум, МСҮТ-ээ сайн ялгаж ойлгохгүй байгаа. Хурдан зайлуулах хэрэгтэй\n2 0\nХариулах

Avatar

123 2019-07-17 139.5.218.144

Байнга хүний санаа хулгайлж хуулбарлаж явдаг хүндээ. Яаж яваад.3.жил болчихвоо

Avatar

zochin 2019-07-17 64.119.21.223

Энэ арай бишээ. Монголын боловсролын нүүр царай болсон БСШУСЯ-ны яаманд ийм хүмүүс дээд боловсролыг удирдаж байгаа нь мөхөл рүү явж байгаа гэхээс өөр юу гэхэв дээ. Сайд нь үүнийг уншдаг болов уу.

Avatar

Ахмад багш 2019-07-17 66.181.161.73

Одоо энэ авгаы хоцрогдсон дээд боловсрол гэдэг ухагдхуунийг үндсээр нь байхгүй болгож ирээдүйд нөхөж баршгүы чимээгүы.гай тарьсан хүн. Ажилгүй дипломтонгууд энэ энэ хүний бодлогийн үр дүнгээр залуу насаа мөхөөлөө дөө төр ийм хүмүүст онцгой анхаарах естой бусуу

Avatar

d 2019-07-17 64.119.19.9

aimaar tsaraaitai avgai bnda

Avatar

Энэ эмэгтэйг нэн даруй соль 2019-07-17 66.181.188.175

Дээд боловсролын Бодлогын газрын даргыг ийм хүн хийж хэрхэвч болохгүй. Ичээч ичээч Монголын ирээдүйгээр бүү тогло.

Avatar

Зочин 2019-07-17 180.39.230.200

Энэ авгай юу ч хийж чадахгүй, бас мэдлэггүй. Математик физик химийг онолоор шахдаг гэсэн байна. Онолгүй шинжлэх ухаан гэж байхгүй. Их сургууль, техникум, МСҮТ-ээ сайн ялгаж ойлгохгүй байгаа. Хурдан зайлуулах хэрэгтэй

Avatar

zochin 2019-07-17 68.174.3.175

onoloor sain shakhakh kheregtei.

Avatar

Монгол 2019-07-17 77.136.86.130

Юу вэ ийм авгай нар зөйлбал таарна .. юун дээд боловсрол аан

Avatar

Зочин 2019-07-17 64.119.19.116

Амаржаргал 10 гаруй жил гадаадад суралцаж эрдмийн докторын зэрэг хамгаалсан, дизаины гэх орчин үеийн мэргэжлийг эзэмшсэн гэдэг. Мань мэт нь чухам дизаин гэдгийг сайн ойлгохгүй явна. Их дээд сургуулиудыг удирдаж чиглүүлнэ гэдэг дуртай хүний хийдэг ч чаддаг ч ажил биш дээ. Харин энэ эмэгтэй зохих түвшинд нь аваад яваад байгааг нь дэмжиж б/а.

Avatar

арайч дээ 2019-07-17 182.160.2.23

ийм хачин юмнууд төрийн бодлого боловсруулдаг гэхээр ой гутмаар тэр сарангэрэл аниа байна

Avatar

Миеэ 2019-07-17 64.119.21.223

Миеэ амь бөхтэй оршсоор

Avatar

Зочин 2019-07-17 202.21.107.102

IQ заахаар хүн байнаа даа янз нь. Яг одоо ийм л хүмүүс онол практик хослуулж байна. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байхгүй нь сайхан юм даа.

Avatar

1 2019-07-17 119.40.103.6

Энэ эмээ чинь Баянзүрх хүнсний захын хаалганы яг үүдэнд унаж яваа суудлын автомашинаа явган хүний болон авто замын хөдөлгөөн хааж тавиад хүмүүсийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж тэднийг хэл амаар дайрч доромжлоод түгжрэл үүсгээд өөрөө захруу ороод алга болсон хүн мөн байна шүү дээ. Ийм ч төрийн албан хаагч байх гэж дээ. Даанч дээ.

Avatar

Зочин 2019-07-17 202.9.43.217

ёоох энэ авгай аймшгийн, зайлаагүймуу, яаж дээд боловсрол олигтой байх вэ дээ

Avatar

zochin 2019-07-17 103.229.122.20

iq geech dee

Avatar

зочин 2019-07-17 66.181.179.244

Математик физик химийг онолоор шахдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ, сонирхолтой эсэхийг харгалзахгүй гэжээ, онолгүй шинжлэх ухаан гэж байдаг юмуу, харин онолыг баримт нотолгоотой өгөх гэвэл өөр хэрэг, хоосон онол хэрэггүй гэдэг хандлага байна, энэ буруу байхаа, онолгүй баримт бол утга учиргүй гэж Кеннет Боулдинг хэлсэн байдаг. Прагматик гэхээр хэтрүүлээд байна, онолын үндэслэлгүй учраас бодлого чинь хэрэгжихгүй, гаднын хөрөнгө оруулалтыг зогссоосон эдийн засгийн хүнд байдлыг бий болгоод байна шүү

Avatar

Зочин 2019-07-17 203.169.49.107

Сурагаар ажлаа явуулдаг хүн байна.

Avatar

Зочин 2019-07-17 68.174.3.175

Bolovsroliin yamnii teneg mangaruud hereggui hicheel gej phizikiin khicheeliin uzeh zagiig ers bagasgasan. hoid uyedee yamr ikh nugel khiisnee ukhaardag bolov uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж