Жюү жицүгийн Ази тивийн АШТ Бөхийн өргөөнд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Жюү жицүгийн Ази тивийн АШТ Бөхийн өргөөнд эхэллээ

Жюү жицүгийн Ази тивийн АШТ Бөхийн өргөөнд эхэллээ

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монголд эхэллээ. 24 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байгаа тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орноос шилдэг тамирчин хүрэлцэн ирсэн байна.

Бөхийн өргөөнд болж буй тэмцээний нээлт өнөөдөр 16:00 цагаас болж, зарим төрлийн медалийн эзэд тодорч эхэлнэ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно. Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна.

Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллаж байгаа бол манай улсаас гурван шүүгч багтжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөх юм.

ХУВААРЬ:

  • 17 – 16:00 цагаас нээлт
  • 17- 20 –ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ
  • 20- 21-ний  өдрүүдэд өсвөрийн тамирчлын тест эвент тэмцээн болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж