Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод болж байна. Монголын үлэмж биет Ичиножёо А.Ичинноров тэмцээний ес дэх өдөр Хакүхо М.Даваажаргалыг давж, даваагаа ахиулав.
Маэгаширагийн 4-с барилдаж буй Ичиножёо дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь бөгөөд түүний жин 210 кг хүрээд байгаа.
Монголын үлэмж биетээр нэрлэгдээд байгаа Ичиножёо зургаан даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд тэмцээнийг 10 даваатай тэргүүлж байгаа Какүрюү М.Анандтай барилдах юм.
Холбоотой мэдээ