Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр/VII.1/-ийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан саналыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хурлын төсгөлд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны хуралдаж нүүрсний хий ашиглаж гэр хорооллын айлуудын халаалтыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг нүүрсний хийгээр хангах төсөл”-ийн танилцуулж, тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт утааг багасгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонсголоо.

Байнгын хорооны гишүүд айлуудыг нүүрсний хийгээр хангах төслийн танилцуулгыг сонсоод “Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, ажлын хэсгийнхэн нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай. Дараагийн хурлаар төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж ирэх” үүргийг өгсөн юм.

Гэр хорооллын айлуудыг хэрхэн нүүрсний хийгээр хангаж, халаалтыг шийдвэрлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж