Facebook 500 сая хэрэглэгчтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Facebook 500 сая хэрэглэгчтэй болов

Нийгмийн харилцааны шилдэг сайтуудын нэг Facebook 500 сая дахь хэрэглэгчээ бүртгэсэн тухай таатай мэдээллээ дуулгалаа. Анх 2004 онд мэндэлсэн тус цахим хуудас хүрээгээ улам бүр өргөжүүлсээр сүүлийн зургаан сарын хугацаанд 100 сая хэрэглэгчийг өөртөө татаж чадсан юм.
Дээрх таатай мэдээллийг дуулгахын дашрамд Facebook-ийг санаачлагч, ерөнхий гүйцэтгэх захирал Марк Зукербург “Facebook-ийг дэлхийн хэмжээнд өргөжин тэлэхэд тусалсан та бүхний хувьд үнэхээр чухал зүйл боллоо. Цаашид ч олон хүмүүс өөрсдийн анхаарал тавьдаг, хайртай хүмүүстэйгээ холбогдох боломжтой” хэмээн блогтоо бичжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж