“Ар хударга” ашиг орлогоороо тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

“Ар хударга” ашиг орлогоороо тэргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Ингэснээр Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо шударгаар төлөх, мөн  чанартай уран бүтээлийн тоо өсөх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах явдал байхгүй болжээ. Зургаадугаар сарын байдлаар кино театруудад нийт 9 монгол кино гарсан бөгөөд 2015.5.15-ны өдөр нээлтээ хийсэн “Ар хударга” кино 339,906,000 төгрөгийн ашиг орлого олжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж