​Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиуд автомашинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

​Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиуд автомашинтай боллоо

​Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангиуд автомашинтай боллоо

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухрын аманд нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан гал унтраах, аврах 74-р анги наадмын өмнө нээлтээ хийсэн. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангид гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай, гал унтраах зориулалтын 2 автомашины түлхүүрийг гардуулан өгөв. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт нийт 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээлгэн өгсөн. Эдгээр машины хоёрыг Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангид өгч байгаа юм. Бид онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшлүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байгаа томоохон хөрөнгө оруулалтын нэг” гэдгийг тодотгож байлаа. Тус анги нь нийслэлийн зуслангийн бүс буюу Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн 22 мянга гаруй айл өрхийн 55 мянган иргэнд гал түймэр, гамшиг ослын дуудлагаар гарч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж