ТОРГОНЫ ЗАМ: Раллид түрүүлэх бус барианд орох нь чухал

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

ТОРГОНЫ ЗАМ: Раллид түрүүлэх бус барианд орох нь чухал

ТОРГОНЫ ЗАМ: Раллид түрүүлэх бус барианд орох нь чухал

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж өндөрлөлөө. Улс дамнасан хамгийн том энэ уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Уралдааны сүүлийн гараа өчигдөр БНХАУ-ын Жиаюгуан хотод болж ялагчид тодров.

“Торгоны зам” ралли 10 өдрийн турш ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр болж, нийт 5003 км /уралдааны зам 2589 км/ замд болж, шилдгүүдээ тодруулав.

Сүүлийн гарааны уралдаан дуусахын өмнө мотоциклын дөрвөн тамирчин, автомашины 11 баг, дөрвөн дугуйтын нэг тамирчин тэмцээнээ өндөрлүүлж чадсангүй. Эдгээр тамирчдын дунд Монголын багийн төлөөлөл болсон Б.Баттөр багтжээ. Тэрбээр мотоциклын ангилалд уралдсан ч ОХУ-ын нутагт уралдааны үеэр онхолдож, хүндээр бэртэл авсан байна. Б.Баттөр Эрхүү хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад эх орондоо ирж, ГССҮТ-д эмчлүүлж байна.

Канадын ALDO багийн машин наймдугаар гарааны үеэр шатсан тул уралдаанаа өндөрлүүлж чадаагүй бол Японы HINO үйлдвэрийн хоёр ч баг уралдаанаас хасагдсан. Мөн БНХАУ-аас оролцсон таван машины баг тэмцээнээ өндөрлүүлж чадаагүй байна.

“Торгоны зам” раллигийн ялагчдад “Цагаан арслан” цомыг гардуулдаг. Энэ жилээс анх удаа нэмэгдсэн мотоциклын ангилалд Австралийн тамирчин Сам Сандерланд түрүүлсэн.

Quad буюу дөрвөн дугуйтын ангилалд Польшийн тамирчин Рафел Соник түрүүлж, зохион байгуулалт маш сайн байсныг дурджээ.

Автомашины ангилалд Катарын багийнхан бүх шатанд тэргүүлж, ялагч болсон юм. Уг багийн жолооч Нассер Ал Аттияа “Дакар ралли”-д гурван удаа түрүүлж, раллигийн дэлхийн аварга цолыг хүртсэнээс гадна олимпийн наадамд буудлагын төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчин.

Ачааны машины ангилалд Камаз-мастер баг тэргүүлж, “Цагаан арслан” цомын эзэн болсон байна.

“Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулжээ. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэсэн байна. Наадмын өдрүүдэд Монголд болсон уралдаан олон улсын томоохон сувгаар дэлхийн олон оронд хүрсэн байна. 

Улс дамнан зохион байгууллагдсан хамгийн то ралли манай улсаар анх удаа дайран өнгөрч шилдгүүдээ тодруулсан. Манай улсаас анх удаа автоспортын Дэлхийн цомын тэмцээнд 12 тамирчин өрсөлдөж, 10 өдрийн турш дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө.

Раллид оролцохын тулд зардал өндөр байдаг. Тухайлбал, машины ангилалд өрсөлдсөн тамирчин доод тал нь 200 гаруй сая төгрөгөөр машинаа бэлддэг бол мотоциклоор уралдаж буй нь 60-90 сая төгрөгөөр мотоциклоо тоноглож, худалдан авдагийг оролцогчид хэлж байв. Мөн үүнээс гадна оролцогчид бүртгэлийн хураамж гэж хамгийн багадаа 7000 евро төлдөг бөгөөд энэ удаа Засгийн газраас ихээхэн анхаарч тамирчдад дэмжлэг үзүүлсэнд талархаж байлаа.

Монголын багийн амжилтыг дурдая:

Мотоциклын төрөлд:

  • Д.Болдбаатар
  • Э.Амгалан
  • Б.Бат-Ундрал /Монголын багийн эмэгтэй оролцогч, төрөлдөө хоёрдугаар байр эзэлсэн/
  • Б.Өнөрбаяр
  • Д.Энхсаруул

Автомашины төрөлд:

  • “Эрдэнэс моторс” баг: Г.Эрдэнэсүрэн, С.Ариунболд /Open ангилал/
  • “Улз” клуб : А.Бүрэнтогтох, Б.Сайнбаяр /Open ангилал/
  • “Mongolia number one” баг: Э.Оргил, Ш.Гансүх /T2 ангилал/ нар замаа дуусгаж, амжилттай оролцлоо.

"Торгоны зам" ралли өчигдөр БНХАУ-ын Дуньхуан мужид өндөрлөж, тэргүүлэгчдийг “Цагаан арслан” цомоор шагнажээ. Хаалтын ажиллагааны фото агшнаас хүргэе.

Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com, https://www.instagram.com, https://www.youtube.com/channelоос аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж