ОХУ: Түргэний машинд саад болсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

ОХУ: Түргэний машинд саад болсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

ОХУ: Түргэний машинд саад болсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

ОХУ-ын Төрийн дум түргэн тусламжийн машиныг чөлөөтэй  нэвтрүүлээгүй болон эмнэлгийн ажилтнуудын ажилд саад болсон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага ноогдуулах тухай хоёр хуулийг өчигдөр /2019.07.16/ хэлэлцсэн байна.

ОХУ-д улсад дээрх төрлийн зөрчил гаргасан жолоочийг 500 хүртэлх рублиэр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар эрхийг нь хасч шийтгэдэг юм байна.

Нэгдүгээрт эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд саад учруулсны улмаас өвчтний эрүүл мэнд хүндээр хохирсон бол буруутай этгээдэд хоёр хүртэлх жилийн хорих ял, мөн хугацаагаар албадан хөдөлмөр эрхллүүлэх эсвэл 80 мянга  хүртэлх рублиэр торгох шийтгэл хүлээлгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. Харин уг хууль бус үйлдлийн улмаас өвчтөн амь насаа алдсан бол дөрөв хүртэлх жил хорихоор тусгажээ.

Хоёрдугаарт Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд саад болсон нь өвчтөний эрүүл мэндэд нөлөөлөөгүй бол дөрвөөс таван мянган рублиэр торгуулах шийтгэл хүлээх юм байна. Үүнээс гадна түргэн тусламжийн машин эсвэл дуут дохио, гэрэлт дохиогоо асаасан бусад албаны машинуудад саад болсон жолоочдыг 5000 хүртэлх рублиэр торгох эсвэл гурваас нэг жилийн хугацаанд эрхийг нь хасч шийтгэх гэнэ.

Эх сурвалж:TASS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж