Орхон голд дахин нэг иргэн осолджээ. Тодруулбал, өчигдөр /2019.07.17/ Сэлэнгэ аймгийн Орхон голд 23 настай А нь усанд орж байгаад живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаа, Онцгой байдлын газраас иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг өгсөн боловч усанд осолдсон тохиолдлууд гарсаар байгаа юм. Мөн ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Сануулахад, баяр наадмын өдрүүдэд 15 иргэн усанд живж амиа алдсаны дөрөв нь хүүхэд байсан юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ