МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.17/ 14.00 цагаас хуралдана.МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.

АН-ын зөвлөлийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хэрхэн хүлээж авахаас хамааран АН-ын зөвлөл дээрх шийдвэрээ эргэн харах байх.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд 14 санал тусгагдсан бөгөөд саналуудыг хүлээж авах эсэхийг МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороод, ажлын хэсгүүд хэлэлцэх тул “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар батална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж