Ираны цөмийн хэлэлцээг дахин сунгалаа

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хэлэлцээг дахин сунгалаа

 

Дэлхийн хүчирхэг зургаан гүрний Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулах хугацааг дахин сунгалаа. Талууд өнгөрөгч зургадугаар сарын 30 гэхэд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахаар хичээж байсан ч хугацаандаа амжсангүй. Ингээд цөмийн хөтөлбөрийн гэрээний хэлэлцээг долдугаар сарын 7-ныг хүртэл сунгасан байна. Гэхдээ цөмийн хөтөлбөрийн яриа хэлцэл амжилттай байгаа талаар оролцогч талууд мэдээлжээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орон дээр Герман улс нэмэгдэн Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахаар 2013 оноос хойш тасралтгүй яриа хэлцэл хийж байна. Цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдах хүлээлт Тегеранд байгаа юм. Олон улс Ираны цөмийн хөтөлбөрийг зэвсэг үйлдвэрлэх зорилго, хүчин чадалтай хэмээн харж буй. Харин Иран цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зорилготой гэдгийг батлахыг хичээдэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж