Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна | News.MN

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв (ЖДБЭДТ)-өөс санаачлан жижиг дунд бизнес эрхэлж буй захирал, удирдлагуудад баг хамт олноо хэрхэн зөв удирдах, ирээдүйн амжилт өөд тэмүүлэх сэтгэлгээ, ур чадварыг нь хөгжүүлэх, чадавхижуулах зорилгоор "БИЗНЕСЭЭ УДИРДАХ УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-т харилцагч та бүхнийг урьж байна. Хөтөлбөр 2019 оны 8-р сарын 22-ноос 9-р сарын 12-ныг хүртэл 4 долоо хоногийн хугацаанд /пүрэв гараг бүр/ зохион байгуулагдах гэж байна.

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧ ТАЛУУД

Зохион байгуулагч: ХААН Банк Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв

Хөтөлбөрт оролцогчдод тавих шаардлага:

  • Аж ахуйн нэгж /компани/ байх
  • Танхимын цогц сургалтад бизнес эрхлэгч, удирдах ажилтан /захирал/ нь бүрэн хамрагдах боломжтой байх
  • Хичээл таслахгүй, бүрэн ирцтэй суухаар ажлаа зохицуулсан байх
  • Нийт ажилтны тоо 5-аас доошгүй байх
  • Компани үйл ажиллагаа явуулаад 1 жил болсон байх
  • Бизнесээ өргөжүүлэн, дараагийн шатанд гаргахаар төлөвлөж байх
  • ХААН Банкны харилцагч байх.

Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2019.07.10-2019.08.12-ыг дуустал ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх боломжтой. Мөн ХААН Банк Сөүл Оффис, 2 давхарт, бүртгэл явагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-332333-4378, 95954295, 99095537 дугаарын утаснаас лавлана уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж