ТЦА:Дарханы болон Сонсголонгийн хуучин гүүрийг хаана | News.MN

ТЦА:Дарханы болон Сонсголонгийн хуучин гүүрийг хаана

ТЦА:Дарханы болон Сонсголонгийн хуучин гүүрийг хаана

ТЦА:Дарханы болон Сонсголонгийн хуучин гүүрийг хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг гэгддэг. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сард дээрх замыг хаана гэж байсан ч түр хойшлоод байсан юм. Тэгвэл Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өөрчлөн зохицуулахаар болжээ. Тодруулбал,  Дархан-Эрдэнэтийн салдаг уулзвараас 361 дүгээр гарам хүртэлх замыг өчигдрөөс  /2019.07.16/ эхлэн арваннэгдүгээр сарын 1 хүртэл хаах юм.  Ингэхдээ Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс нийслэлийг зорьж байгаа эдгээр аймаг руу зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах  бөгөөд  Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү-10 хороолол” чиглэлийн автобусны хөдөлгөөнийг өөрчилсөн байна. 

Мөн  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул" гол дээгүүрх төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл хэрэгжиж эхэлжээ. Сонсголонгийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг  долдугаар сарын 5-ны өдөр нээж ашиглалтад оруулсан бөгөөд үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг  өчигдрөөс эхлэн хааж, засварын ажлыг эхлүүлж хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн аж. 

Э.БУРАМ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-17 202.179.2.147

замаар яваад өнгөрөх иргэд нь түр зуурын явуулын хэл ам хийх эзэнгүй, дарга нарын нүднээс далд учир орон нутгийн замыг хаачихаад байгаад байдаг юм.

Avatar

Зочин 2019-07-17 202.21.111.170

Газрын зураг дээр үзүүлнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж