Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийг албан ёсоор хүлээж авлаа | News.MN

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийг албан ёсоор хүлээж авлаа

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийг албан ёсоор хүлээж авлаа

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийг албан ёсоор хүлээж авлаа

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдсан гал түймэр унтраах, аврах 74 ангийг албан ёсоор хүлээж авах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон албаны хүмүүс, аврагчид, иргэдийн хамт оролцлоо.

Сүхбаатар дүүргээс 2018 онд аврах, гал унтраах 34-р ангид дүүргийн төсвийн 33 сая төгрөгийн хөрөнгөөр шуурхай албаны фургон машин бусад аврах ажиллагааны багаж хэрэгслийг авч өгсөн бол өнөөдөр шинээр нээгдэж байгаа 74-р ангидаа дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны, бусад багаж хэрэгсэл зэргийг шийдвэрлэсэн байна.

Дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан, Шарга морьтын зуслан, Баянбулаг зуслан, Санзай, Их, Бага Баян, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зуслан зэрэг газруудад гал түймэр, гамшиг ослын дуудлагаар гарч ажиллахад зуслангийн чиглэлд Санзай зуслан хүртэл талдаа 27 км буюу 20 гаруй минутын дараа хүрэлцэн очдог байсан бол шинэ анги байгуулагдснаар богино хугацаанд дуудлагын газарт хүрэлцэн очих, гарсан гал түймрийг цаг хугацаа алдалгүй, хохирол багатайгаар бүрэн унтраах, мөн төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа алдалгүй, шуурхай хүргэх бодитой боломж бүрдэж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж