Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол | News.MN

Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Онгоцны нислэгийн цаг хойшлох, саатах үед Оросын жуулчид хамгийн их гомдол мэдүүлдэг хэмээн Жуулчдын агентлагийн алъянсын гүйцэтгэх захирал Наталия Осипова РИА Новости-д мэдээллээ.

“Онгоцны нислэгийн цагийн өөрчлөлтөд жуулчид маш эмзгээр ханддаг. Ялангуяа өглөөний нислэгийг сонгосон байхад ямар нэг шалтгаанаар оройн нислэгийг санал болгоход их дургүйцдэг. Үүний дараа захиалсан зочид буудлыг өөрчлөхөд мөн их дургүйцдэг” хэмээн тэр хэлсэн байна.

Ялангуяа амрах газраа ирсэн хойно зочид буудлыг солиход ямар ч сонголтгүй учраас энэ нь орос жуулчдыг ихэд хямраадаг ажээ. Тэр тусмаа зочид буудлын зэрэглэлийг бууруулан өөрчлөхөд бүүр их бухимддаг байна. Харин зэрэглэлийг өндөрсгөн солиход хэл ам бага таталдаг ажээ.

Мөн инээдтэй гэмээр гомдол тавих тохиолдол ч байдаг байна. Тухайлбал, нэгэн эмэгтэй туроператордаа хандан нөхөртэйгөө хамт амарч байгаа буудлын хажууд “нийгмийн хариуцлагаа бага ухамсарладаг эмэгтэйчүүд зогсоод, нөхөр нь тэднийг шохоорхон хараад байна” гэсэн гомдол тавьж байжээ.

Хоолны амт чанар муу байна гэсэн гомдлыг ихэвчлэн Туркийн жирийн ангиллын буудлуудад буусан жуулчид тавьдаг байна. “Хоолны чанар биш хэмжээ бага байгаа нь Орос жуулчдад таалагддаггүй” хэмээн Осипова хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2019-07-17 192.82.66.42

ene odoo yag hend heregtei medee ve? mal setguulch

Avatar

Dr/Nico 2019-07-17 202.21.112.198

мэдээ бичих гэж оролдож байгаа бол өөрөө судлаад Монгол оронд ЖУУЛЧДЫН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГОМДОЛ ч гэдгиймуу мэдээлэл цуглуулж боловсруулан түүнийгээ мэдээ болгон нийтэлвэл сэтгүүлч гээд 4 жил худлаа үнэн сурсны чинь хэрэг гарах байх. Бусдын мэдээг болсон болоогүй орчуулсан болоод хуулж тавихыг мэдээ гэдэггүй

Avatar

zaildoo 2019-07-17 139.5.217.230

Odoo orsod yu bolj bgaag bichihiin orond ingej tenegteh bsimu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж