Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Оросын жуулчдын хамгийн түгээмэл гомдол

Онгоцны нислэгийн цаг хойшлох, саатах үед Оросын жуулчид хамгийн их гомдол мэдүүлдэг хэмээн Жуулчдын агентлагийн алъянсын гүйцэтгэх захирал Наталия Осипова РИА Новости-д мэдээллээ.

“Онгоцны нислэгийн цагийн өөрчлөлтөд жуулчид маш эмзгээр ханддаг. Ялангуяа өглөөний нислэгийг сонгосон байхад ямар нэг шалтгаанаар оройн нислэгийг санал болгоход их дургүйцдэг. Үүний дараа захиалсан зочид буудлыг өөрчлөхөд мөн их дургүйцдэг” хэмээн тэр хэлсэн байна.

Ялангуяа амрах газраа ирсэн хойно зочид буудлыг солиход ямар ч сонголтгүй учраас энэ нь орос жуулчдыг ихэд хямраадаг ажээ. Тэр тусмаа зочид буудлын зэрэглэлийг бууруулан өөрчлөхөд бүүр их бухимддаг байна. Харин зэрэглэлийг өндөрсгөн солиход хэл ам бага таталдаг ажээ.

Мөн инээдтэй гэмээр гомдол тавих тохиолдол ч байдаг байна. Тухайлбал, нэгэн эмэгтэй туроператордаа хандан нөхөртэйгөө хамт амарч байгаа буудлын хажууд “нийгмийн хариуцлагаа бага ухамсарладаг эмэгтэйчүүд зогсоод, нөхөр нь тэднийг шохоорхон хараад байна” гэсэн гомдол тавьж байжээ.

Хоолны амт чанар муу байна гэсэн гомдлыг ихэвчлэн Туркийн жирийн ангиллын буудлуудад буусан жуулчид тавьдаг байна. “Хоолны чанар биш хэмжээ бага байгаа нь Орос жуулчдад таалагддаггүй” хэмээн Осипова хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж