Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ | News.MN

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба өнөөдөр /2019.07.16/ хамтран хуралдлаа.

Хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг маргааш буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хуралдах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүдийн хурлаар нарийвчлан хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-17 66.181.160.26

Энэ УИХ Ерөнхийлөгчөөс явуулсан санал дүгнэлтийг буцаагаад шидчихдэг байсан. Одоо өдөрт нь багатаан хэлэлцэж байгаа нь том дэвшил шүү.

Avatar

ts 2019-07-17 202.9.43.161

Bugdeeree heleltseh ni tuilaas zuv

Avatar

Зочин 2019-07-17 202.9.42.91

Та нарт Ерөнхийлөгчийн төсөлийг шүүн хэлэлцэх эрх нь байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж