Ньюс хөтөч: "Бид мартахгүй" өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Бид мартахгүй" өдөрлөг болно

11.00

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг ТЦА-ны байранд болно.

12.00

“Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бартаат замын авто спортын холбооноос “RFC Mongolia 2019” уралдааны талаар мэдээлнэ.

12.30

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” аяны үр дүн болон Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

15.00

“Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Испани өгүүллэг, тууж" номын нээлт болно.

16.00

Бөхийн өргөөнд Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

ТӨРИЙН ОРДОНД

09.00

УИХ-ын Тамгын газар, ШУА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинар зохион байгуулна.

14.00

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж