Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга | News.MN

Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Хэдийгээр төв банкнаас валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн ч дотоодын зах зээлд зарагдаж буй ам.долларын ханш наадмын дараагаас бага зэргийн өсөлт үзүүлж, 2665 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь МАН засгийн эрх авснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. УИХ-ын сонгуулийн дараа 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханшийг ОУВС-тай элбээд ч тогтворжуулж чадсангүй. Ам.долларын ханш өсч, дотогшлох урсгал царцсан нь дотоодын улс төрийн бодлого, тоглолтуудтай шууд холбоотойг эдийн засагчид хэлдэг. Ялангуяа хувийн өмчид хэт халдсан бодлогыг хэрэгжүүлэхээ Ардын засгаас зарлаж, сүр дуулиант тусгай ажиллагаа, баривчилгаа явуулснаар гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсжээ. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа бага зэргийн санхүүжилтийг эс тооцвол Монголд шинээр гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жил нэмэгдээгүй байна. ОУВС-гийн санхүүжилт ч гацсан. Учир нь, ОУВС-гаас Монголын арилжааны банкуудад дахин мөрдөн шалгалт хийсний дараа дараагийн санхүүжилтээ хийхээ Монголын Засгийн газарт тулган шаардсан.

Ам.долларын ханшид нөлөөлдөг нэг хүчин зүйлс нь алтны нөөц. Гэвч, 2019 он гарснаар алт тушаалт эрс буурсан. Тоон мэдээг сонирхуулбал, Монголбанкинд 2016 онд 18.6, 2017 онд 20, 2018 онд 22 тонн алт тушаагдсан бол энэ жилийн эхний  зургаан сард 6.8 тонн болж буурчээ. Тэгвэл "Найман шарга" дээр нэг ам.доллар 2665 төгрөгтэй тэнцэж буй бол арилжааны банкууд 2668 төгрөгөөр зарж байна.

Энэ бол эдийн засагт харагдаж буй анхааруулга ч Засгийн газар, Сангийн яамны зүгээс одоогоор ямар нэгэн арга хэмжээ авалгүй долоон сар боллоо. Ямар ч байсан жилийн эцсээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх жилийнхээс 50 хувь буурах нь тодорхой харагдаж байна.  Алт тушаалт буурсан нь алтанд тавьдаг рольти татвар буцаад өссөнтэй холбоотой. Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа хууль бусаар хил давж буй алтны "хулгай"-г цэгцлэх, дотоодынхоо валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс альтны рольти татварыг 2.5 хувь болгон бууруулж байсан билээ. Уг хууль 2019 он хүртэл хэрэгжээд дууссан. Одоо Ардын  засгийн бодлого алтан дээр үгүйлэгдэж байна. Гэвч, МАН-ын засаг дотоодынхоо улс төрийн хэрүүлд ач холбогдол өгч улс орны эдийн засгийн бодлогуудаа орхигдуулах болсон нь төв банкинд тушааж буй алтны хэмжээнээс харж болно.

Өөрөөр хэлбэл, өмнөх жил төв банкинд тушааж байсан 22 тонн алт хаагуур ямар замаар хаашаа урсаж байна вэ гэсэн асуулт эндээс тавигдаж байна.  Алт бол хөрвөх чадвартай металл. Хатуу валют гэдэг. Монгол төгрөгийн баталгаа болсон алт тушаалт буурснаар үндэсний мөнгөн тэмдэгт улам үнэгүйдэж байгааг бодлого боловсруулагчдад сануулахад буруудахгүй биз. Үндсэндээ, энэ бүгдээс харахад өнөөгийн төр засгийн бодлого ерөнхийдөө хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөн шигээ явж буй.

Энэ мэт эдийн засгийн чухал асуудлуудаасаа илүү их цэвэрлэгээ том бүтээн байгуулалт, эрс шинэчлэлийн тухай ярьсаар яваа эрх баригчдад анхааруулахад,  ОУВС байгаад ч эдийн засгийг маань эмчилж чадахгүй дүр зураг харагдаж байна. Учир нь, алтаа, ханшаа тавьж туугаад зогсохгүй цорын ганц үлдсэн хөрөнгө оруулагчгүй ч болж мэдэхээр нөхцөл үүсээд байгаа билээ. 

Оюутолгойн  далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа хойшлогдож магадгүй талаарх муу мэдээ "Рио Тинто"-гоос сонсогдож эхэлсэн. Энэ бол өнгөрсөн дөрвөн жил Монголын попчид Оюутолгойгоор оролдсоны цондон юм. Өөрөөр хэлбэл, МАН засгийн эрхэнд гарснаас хойш Оюутолгойгоор оролдсоныхоо хариуд эдийн засгийн хүнд цохилт амсаж магадгүй болжээ. Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд ашиглалтад оруулахаар анхны төлөвлөгөөндөө тусгасан. Монголын улстөрчдийн адлах болсон Дубайн гэрээ харилцан ойлголцлын санамж бичиг. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө. Гэтэл хийтэй өвчтэй улстөрчдийн явуулж буй популизмын үр дүнд  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа дахиад  16-30 сараар сунгагдах болсон төдийгүй хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5,3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн тухай  "Рио Тинто" компанийн Өсөлт, инноваци хариуцсан эрхлэгч Стефен Макинтош мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Оюутолгойн хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн биржүүд дээр 40 хувиар унасан байна. Энэ бол Рио-Тинтод гэхээсээ Монголын хувьд муу мэдээ, муу өрнөл. Ашиг хонжоо хайсан популистуудыг дагаж намираад адаг сүүлдээ бид өөрсдөө л  шөнө хоосон хонох эхлэл энэ байж мэднэ шүү.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tt 2019-07-17 202.9.44.81

оюу толгой хятадынх болсон үед монголчууд амаа барина одоо хэн дуртай нь Рио Тинтог хөөх туух юм яриж байна

Avatar

зочин 2019-07-17 66.181.161.5

РИО ч ингэж байгаад Хятадуудад зарчихаад л арилж өгөх биз дээ …. Харин Хятаддууд манай хэдэн дарга нарын учрыг дор нь л олох биз …Манай дарга нар Оросуудыг хархаараа өвдөг нь чичрээд Хятадуудыг хархаараа алга нь чичрээд л байдаг дөө …

Avatar

Иргэн 2019-07-17 59.153.114.131

Гишүүн ухаантай Даваасүрэн гэдэг мнглын төлөө цохилох зүрхгүй хамелион -поп нөхдүүд цаг тутам хар санаатай гүтгэлгээр энэ гэрээг явуулахгүй мнглыг минь мөлхүүлэх гэж бгаа юм

Avatar

Зочин 2019-07-17 59.153.114.55

Хятадууд Оюу Толгойг яаж ийж байгаад л авах нь л дээ

Avatar

Mongol 2019-07-17 66.181.161.99

News.mn rio d bie uneldeg s** z**l

Avatar

иргэн 2019-07-17 202.9.45.231

эрхэс гэдэг тэнэг хөлсний бичээчтэй болж дэ. удахгүй гавъяат өгөх биз

Avatar

иргэн 2019-07-17 202.9.45.231

Рио луйварчид, монголын төрд байгаа луйварчидтайгаа нийлээд бүүр даварч гүйцлээ. Монголд ашиггүй юм чинь наад төслөө зогсоогооч. ямар тураад үхчихвэл гэж. үгүй ядахдаа хойч үед минь үлдэг дэ. ард түмэн минь босоод Риогийн луйварчидыг хөөж явуулья. манай хашаанд алт зэс гараад түүнийг нэг сайхан гадаад ирээд хамтарч ашиглая. одоохондоо хөрөнгө оруулхаар чи өрөнд орно. 40 билү 50жилийн дараа ашиг авна. харин одоохондоо чи хүрз бариад газар ухаж байгаа учраас цалин ав гэвэл би лав зөвшөөрөхгүй шүү.

Avatar

Зочин 2019-07-17 103.57.92.165

ene geree hiisen manangiin hulgaich nariig hatuu shiiteg neg muu hogiin kompantai hamtarch uls orniig hund baidald oruulsan baina zoruuleed arbitart ogoo. iim luivarchin kompaniig yljil taaraa

Avatar

Зочин 2019-07-17 202.179.27.243

Нинжанууд хүрзээ ирлээд дайроод,мояачууд болон х***а найз нар чинь ард чинь бна

Avatar

иргэн 2019-07-17 202.9.45.231

Чи бол баабар баяр мэтийн хөлсний бичээч нарт толгойгоо угаалгуулчихсан байна. лав Канад савангаар савандаж угаасан байх. харин баабар баяр хоёр чамд боорцогны ч хэлтэрхүү үлдээхгүй шүү.

Avatar

зочин 2019-07-17 202.9.42.43

news.mn захиалгатай өгүүллэг бичихээ болиочээ

Avatar

zo\ 2019-07-17 66.181.191.204

erhes gej n**** henii zahialgaar h*****d b.a

Avatar

neg ih noloo mongold vzvvlehgui ch dee.. 2019-07-17 64.119.27.201

rio-rinto bas ooroo nogoo zeelee toloh gej bas ih zobon ch dee.. mongold bol gvnii uurhain ashiglalt hoishlogdloo geed neg noloogui ch dee..il uurhain zes garaad baij bna. mongoliig bol yaj chadahgui ch dee…harin manaih nvvrsee ahiu zarbal ediin zasag sergeed irenee..oyuintolgoin noloo ediin zasagt tiim ih noloo vzvvlehgui dee..

Avatar

Zeren NAMZH 2019-07-17 142.93.150.21

.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай Хадгаламж банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь" хишгээ зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачих хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн

Avatar

Зочин 2019-07-17 202.21.100.210

Х.Баттулга У.Хүрэлсүх поп Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар гээд боловсрол нимгэн гарууд төрийн эрхэнд гарсан нь Монголын ард түмний тусгал шүү дээ. 17 чингэлэг спирт. 14 тэрбум төгрөгний хэрэг явдлыг амархан мартдаж Монголын тэргүүн баян банкны эзэн Л.Болдыг шударга үнэнд итгэж нүд нь эргэлдэж нүүр царай хувирсан Ж.Батзандаг шударга гээд боддог Бэрс кино урлагын оюутан Л.Оюун-Эрдэнийн хуьсгалч уриан жагсдаг юм чинь яаж хөгжих вэ дээ. Оюу-толгой ганхах үед илүү зовлонг мэдрэнэ

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

За чи битгий худлаа xyц, тэмбүү пиздa минь.

Avatar

Зочин 2019-07-17 66.181.161.1

гуцаа

Avatar

Зочин 2019-07-17 202.21.115.242

Яаг үнэн

Avatar

б 2019-07-17 66.181.186.90

Бодитой, харилцан ашигтай санал тавихгүй харин Дубайн гэрээг цуцална гэж муйхардвал Рио тинто аягүй бол хамаг юмаа зогсооно ш дээ. Өмнө нь Алтанхуягийн үед бас ингэж попорч байгаад Рио Тинто хамаг юмаа зогсоогоод манай эдийн засаг мяараа биз дээ. Тэгээд Сайханбилэгийн үед манайхан гуйж байж Дубайн гэрээ байгуулаа биз дээ. Одоо хамаг юмаа зогсоовол түүх давтагдан, манайхан дараа нь гуйж байгаад Дубайн гэрээнээс доор гэрээ байгуулна даа.

Avatar

chi buruu bodood bnaa.. 2019-07-17 64.119.27.201

oyuintolgoin dald uurhai mongold ogt noloo bhgui ch dee.odoo il uurhain zesee gargaj tatbar toldog ch dee.dald uurhain tosol hoishilogdloo geed ediin zasagd ogt noloogui ch dee.odoogoor zes gargaagui zvgeer barij bgaa tosol ch dee.tosol ashiglaltand oroh hugatsaa sunaj bna.vvnd oorsdoo ih hohirol vzenee rio-rinto chin yagaad gebel ted mash ih zeeltei ch dee.zesee gargaj baij zeelee tolon ch dee.

Avatar

1234566 2019-07-17 49.0.137.6

Тэр үеийн АМХЭГ-ын болон Яамны мэргэжлийн хүмүүс Роялти гаа өндөрхөн аваад явьяа гээд байхад Хурц, Авирмэд, Ганбаатар, Дашзэвэг, Бямба мэтийн Үхрүүд Хэдэн поп улс төрчидтэй нийлээд Хувь эзэишинэ гэж дайраад Ийм байдалд оруулсан шүү дээ.Хэрвээ дан роялтигаар хийсэн бол гаргаж байгааг нь тоолоод л шууд Роялти аваад, одоогийнхоо бүх татварыг нэмж аваад өрөнд орохгүй, хариуцлага хүлээхгүй, Рио Тинто ашигтай байн уу, ашиггүй байна уу хамаагүй шүү дээ. Одоо ХУРЦ гэж зөнөг өвгөн Төмөр санжигнуулаад,,,

Avatar

Зочин 2019-07-17 202.9.42.144

Гаргаж байгааг нь тоолж чадах уу

Avatar

zochin 2019-07-17 27.32.116.234

ene batzandan gej yaahaasch butsahgui aimshgiin amitan bnaa eniig ih hurlaas erguuleed tataj boldggui yumuu suuldee harahaas durgui hurdeg bolloo

Avatar

Зочин 2019-07-17 202.21.108.225

Далд уурхайн ашиглалтын хугацааг яагаад дотоодын улстөрчдтэй уяах болов?

Далд уурхайн зардал 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэж буйн шалтгаанаа далд уурхайн хөрсний нөхцөл хүндэрсэн гэж байгаа нь цэвэр РИО ТИНТО-ийн заль мэх. Монголын төрд шантааж хийж дарамтална, бас дээр нь хөрөнгө оруулагч нараа төөрөгдүүлж 1,2-1,9 хэмжээний тэрбум долларын ашиг унагах санаатай. Мэхт хүн мэхэндээ гэгч зүйл удахгүй болно доо. Ер нь Хөрөнгө оруулагч нар нь маш уур бухимдалтай байгаа.

Avatar

Зочин 2019-07-17 202.21.108.225

улстөрчдийн явуулж буй популизмын үр дүнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа дахиад 16-30 сараар сунгагдах болсон төдийгүй хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5,3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн тухай

Avatar

Зочин 2019-07-17 103.229.176.130

яс юман дээрээ ард түмний төлөө, улсынхаа төлөө үнэн сэтгэлээсээ санаа зовдог, тэмцдэг улстөрч гэж Монголд үнэндээ алгаа, бүгд хар амиа хоохолж, худлаа чалчиж, улсаасаа хулгайлна … тийм болохоор ийм байдалтай байхаас ч өөр яах билээ дээ, харин хэдий болтол ингэж үлгэн салган явах юм бол ?

Avatar

Сarlsen 2019-07-17 202.131.225.150

Орд газрынхаа үнэлгээн дээрээ тохироод зарчих хэрэгтэйдээ юм биш ү улсын гадаад өрийг дараад, боловсруулах үйлдвэрүүдээ бушуухан босгох хэрэгтэй. Гадаад өрөө яаж дарах улс вэ? энэ л маш том дарамт болж байна.

Avatar

Songuuli oirtood hucheer barij bn 2019-07-17 108.218.234.108

Songuuli oirhon bolohoor l MAN $-g hucheer bariad baigaagaas bish zah zeeliinh ni jamaar tavibal udahgui 5000T hurne

Avatar

Ард 2019-07-17 103.10.23.114

Манангийн хөлсний бичээч байна. Энэ ЭРХЭС гэгч.

Avatar

ПАНО 2019-07-17 103.57.95.239

Э/З-ЫН ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ОУВС -ЫН ДАРАМТААС ГАР. ОУВС РИО ТИНТОТОЙ НИЙЛЧЭЭД МОНГОЛЧУУДЫГ БАРЬЖ ИДЭХ НЬ ЭЭ. ДАРАА НЬ ХУРЭЛСУХИЙН ЗАСГИЙГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛ. ЯГ ИЙМЭРХУУ ХУН ЗАСАГ УДИРДВАЛ МОХОЛ РУУ ИХ ТУРГЭН ЧИРНЭ. ЯАСАН НОГОО ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭР

Avatar

Зочин 2019-07-17 64.119.16.24

ЧОНОТОЙ НИЙЛСЭН ЖИНГЭРИЙН ГӨЛӨГ ЭРХЭС

Avatar

Зочин 2019-07-17 64.119.16.24

ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГ ЭРХЭС .

Avatar

Зочин 2019-07-17 64.119.26.26

Муу гэрээний эздийг хүндээр яллаж хариу өг

Avatar

Зочин 2019-07-17 202.126.89.174

J.Erdenebat, B.Choijilsuren, Ch.Hurelbaatar, N.Bayartsaikhanii balag shuu naadah chini. Deer ni novshiin populistuud

Avatar

Зочин 2019-07-17 43.228.131.45

34 хувиа нэмж 51 хувь болгох хэрэгтэй?? 34 хувиа зарчихаач гээд байгаа хүмүүс бол анхаарах ёстой хүмүүс шүү??? энэ бол бидний эх орон гэдгийг бид өөрсдөө мартах ёсгүй??? яаралтай хувиа нэм эсвэл ОТ-г зогсоо?? Монголын газар шороо, үндсэн хөрөнгө минь Монголоороо Монголдоо байж л байг???????

Avatar

carlsen 2019-07-17 202.131.225.150

Зогсоогоод энэ их өрийг яаж төлөх гэсэн юмбээ? бид нарын хэн тэжээх болж байна.

Avatar

зочин 2019-07-17 202.126.88.168

Хѳѳрхий хэдэн муусайн геологчид нь хѳрсний нѳхцѳлѳѳ буруу дүгнэсэн үү? Эсвэл менежмент нь хэлсээр байхад нь сонсоогүй юу? Бодит байдлаа мѳнгѳ ѳгсѳн банкууд, хѳрѳнгѳ оруулсан хувьцаа эзэмшигчиддээ хэлээгүй бол их л эвгүй байдалд орно шүү дээ.

Avatar

Зочин 2019-07-17 43.228.131.45

Элбэгдорж, Баяр, Баярцогт, Сайханбилэг нарыг авилгын хэргээр шоронд суулгачихвал жинтэй хариу, няцаалт тэр болно.

Avatar

zochin 2019-07-17 202.55.191.194

Юу яриад хуцаад байгаан бэ попуудаас болоод бүтээн байгуулалтын ашиглалтанд орох хугацаа нь хойшлогдоод зардал нь нэмэгдэнэ ч гэх шиг монголчуудыг доромжлоод байна уу

Avatar

Зочин 2019-07-17 202.21.115.242

Сайн судал матгараа хойшлох тусам хэдэн сая долларын өрийг нугалж төлнө

Avatar

1111111 2019-07-17 203.91.119.163

Алтны тушаалт Оюу толгойтой ямарч хамаагүй ш дээ… Алт ухагчид татвараас зугтаж Монгол банкинд тушаах нь багассан. Гэхдээ олборлолт нэмэгдсэн. Хулгайн замаар л гаргаж байгаа. ханшийн уналт бол АНУ-Хятадын ЭЗ дайнаас улбаатай байх. Азийн улс орны валют бүгд унасан, Ганцхан Японы Иен л өсөлттэй байгаа. Эрхэс нэг бол захиалгат юм бичиж байна нэг боол ЭЗ мэдлэг алга

Avatar

Зочин 2019-07-17 202.21.118.186

Хэн анх хувь эзэмших хэрэгтэй гэж ориллоо? Дагаж савсаганасан ард түмэн минь, та нарын шахалтаар анхны гэрээ өөрчлөгдөж хувь эзэмших болсон. Хувь эзэмших болсноор өрөнд орж эхэлсэн. Өрнөөсөө бараг гарахгүй юм байна даа. Рояалтигаа өндөрөөр аваад сууж байсан бол хамаагүй дээр байж.

Avatar

Зочин 2019-07-17 202.21.115.242

Наадахыг чинь наад мэдэхгүй ПОПуудын хэлсэнд итгээд гүйж бгаа Монголын харанхуи МАСС нь

Avatar

Зочин 2019-07-17 66.181.177.211

бүр зогсоочих амар. Тэгээд хэн бэлэн 10 тэрбумыг өгнө түүнд бүр өгчихье

Avatar

Зочин 2019-07-17 150.129.143.139

Тун муу мэдээ шүү.Попуудаа та нарт хэлэхч үг олдохгүй юм даа.

Avatar

В 2019-07-17 59.153.114.33

Одоо яанаа 34%-аасаа татгалзаад бүх стратегийн ордоо Рио мириодоо өгчүүл биднийг өршөөх байгаа.

Avatar

Зочин 2019-07-17 202.179.25.47

ene medee garanguut oyu tolgoin huvitsaa 60 % unajee huurhii. yag unendee ene tusul zogsvol bidnii suuliin uyed anzaarahaa bolichihood baigaa olon yum uurchlugdunu duu. hunii sanah oi gej hugiin ch yumaadaa. 10 jiliin umnu bid yamarhuu darjin baisnaa martjee bugdeeree

Avatar

HUK-deee 2019-07-17 103.229.176.130

ebe-n site bol ediin zasag dampuurch l baival bayarlah bh daaa, oliggui novshhhhhhhh, rio-g mongoloos huugud gargasan ch yaadagiin bid hohirhoos iluuteigeer company l hohiroh blgui dddd,

Avatar

Зочин 2019-07-17 202.21.115.242

Хөөе ЧИ малчин Доржийг малтай нь өөрийнхээ бэлчээрт амьдруулахаар тохирсон гэж бодьё. Шим тэжээлтэй газар ашиглуулсан гээд сар бүр 2 хонь авдаг. Гэтэл малчин Доржийн 100 мал нь ЗЭЭЛээр авсан бөгөөд хүү төлдөг. ГЭТЭЛ ЧИ бэлчээрээсээ хөөгөөд гаргачихлаа. ДОРЖ зүгээр суухуу? ХААГДАЖ гараад ОУ арбитарт хандаад 100 МАЛАА хүүтэй нь чамаар төлүүлнэ

Avatar

Уурхайчин 2019-07-17 66.181.183.84

Эрхэс гэгч маш зөв бичжээ

Avatar

эгэл 2019-07-17 64.119.24.209

`Эрхэс гэгчээ та 1,2-1,9тэрбум доллар нэмж өр тавиад дахиад хэдэн жилийн дараа дахиад 2тэрбум хэрэгтэй гэгчлэн яваад ирэхээр наад үгээ бичээд л суух уу Нөгөө тэргүүний технолог эзэмшдэг Рио тинто хаачсан бэ 8 тэрбум доллар зарчихсан хойноо олборлох аргачлалаа олоогүй байгаа нь тодорлоо , өөрсдийнх нь мэдэгдсэнээр , УУЛ УУРХАЙГ ТЭГЖ ЯВУУЛДАГГҮЙ ЮМ АА . Илэрхий луйвар боллоо. 34 хувиа Рио тинтод нь зар авахгүй бол ХӨӨЖ ГАРГА

Avatar

Олон улсад зарлаж, сурталчилах 2019-07-17 202.131.245.243

Элбэгдорж, Баяр, Баярцогт, Сайханбилэг нарыг авилгын хэргээр шоронд суулгачихвал жинтэй хариу, няцаалт тэр болно.

Avatar

зочин 2019-07-17 202.9.42.203

Монголд эхлээд доллорын ханш огцом өснө , дараа нь бүх юм зугуухан дагаад өснө …. Наадмын хушуур хүртэл явж өгсөн байна лээ ….

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

ОТ-гоос өмнө долларын ханш 1000 хүрдэггүй байсан. Одоо хэд болчихсон байгаа билээ?

Avatar

Иргэн 2019-07-17 66.181.183.84

34 хувиа зараач ээ?! ОТ-н зардлыг хэзээ ч, дахин хэлье хэзээ ч хянаж чадахгүй тул ноогдол ашиг гэдэг хоосон үлгэрт итгэх хэрэггүй ш дээ?!

Avatar

Зочин 2019-07-17 64.119.16.24

ХЭН БУРУУТАЙ ГЭХ ГЭЭВ АНХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГОЛ ХҮМҮҮС ТЭГЭЭД САЙХАНБИЛЭГ НАР ХУВЬДАА Л БАЯЖИЖ БАЙВАЛ ГЭЭД Л ХАМААГҮЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ДЭЭР НЬ ЭДНИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛДАГ МОНГОЛЧУУД БАС .

Avatar

Гаднын гар хөл 2019-07-17 202.21.127.160

Гаднын гар хөл болж амьдрагчдын арми Монгол улсад маань бий болсон, тэднийг магтан дуулж, түүнийхээ төлөө шавхруу хүртэж амьдарагчид бий болсны тод жишээ энэ нийтлэл нэртэй тархи угаалт юм. Бид хэнд ч найдаж хэрэггүй, өөрөө өөрсдөө хөдөлмөрлөж баялаг бүтээж улс орноо цогцлоохоос өөр зам огт үгүй. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй л биднийг тэжээсээр ирсэн, хойшид ч тэжээсээр байх болно. Харин малын түүхий эдээ л өртөг мэдлэг шингээж эцсийн бүтээгдхүүн болгоё.

Avatar

Иргэн 2019-07-17 66.181.183.84

Мал шигээ сэтгэдэг малан дурак уу

Avatar

asdfasf 2019-07-17 202.179.26.253

мал ч ингэж сэтгэхгүй дэ

Avatar

Ядуу монгол гэхдээ 2019-07-17 66.181.187.203

Эргэцүүлэх бодох чадваргүй , монгол ёс уламжлалаа гээсэн монголчууд олонхи болсны гай шүү дээ? 1$ =3000 болоход л дуусна ? Хувиин компаниуд тун хүнд нөхцөлд ажиллана Дээрээс гишүүдиин тоо108 болох юм бол яах вэ? Түвд хувилгааны зөвлөлгөө иимэрхүү юу? Түвдүүд өөриигөө шатааж эхлэх үү ! Тун олон асуултууд биднииг хүлээж бна ?

Avatar

Dr/Nico 2019-07-17 202.21.112.198

МАНАН-гийн захиалагатай нийтлэл л байна. Уг нь хэдэн авилгалч гадны хүмүүс л баяжиж байснаас ухуулахгүй байсан ч яахав дээ

Avatar

Зочин 2019-07-17 202.21.112.37

34 ХУВИА ЗАРЧИХААЧЭЭ. ХЭЗЭЭ АШИГ ОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХУВЬЦААТАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙ ЗАРДЛЫН ЗҮЙЛ ТУС БҮРЭЭР МАРГАЖ МЭТГЭЖ ПОПОРДОГ БАЙДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ЗАРЧИХААД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ ХИЙГЭЭД Л СУУЧИХ.

Avatar

Ужрхайчин 2019-07-17 66.181.183.84

Ганц зөв сэтгэдэг над шиг хүн гарч ирсэнд талархаж байна

Avatar

adfasf 2019-07-17 202.179.26.253

амархан юм ярих юм аа гэрээ бол гэрээ бандан тас шүү дэ ямар нарантуул дээр наймаа ярьж байгаа юу

Avatar

zochin 2019-07-17 103.229.122.20

erkhes durak mini chi mongolchuudaa khenii gar khul bolj tawlaad baynaaa?

Avatar

Зочин 2019-07-17 202.9.43.209

Ард тумнийхээ толоо гээд чарлалдаад байдаг попууд маань одоо ачааны хундийг уурэх цаг ирлээ та нар минь ард тумнээ яг тэжээгээрэй

Avatar

zochin 2019-07-17 103.229.122.20

erkhes chi khenii gar khul bolood mongolchuudygaa tawlaad baynaa?

Avatar

Зочин 2019-07-17 202.21.100.210

Ж.Батзандан Л.Болд Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар Л.Аюурсайхан түүний ард зогсож байгаа Х.Баттулга У.Хүрэлсүх Занданшатар нарын буруу гэж байхгүй шүү дээ тэд бол хувь хүмүүс. Хамгийн гол асуудал Поп улс төрч нарт эрх мэдэл сонгуулиар өгсөн ард түмэн буруутай. Одоо тэр үр дүнгээ амсаж байна болоогүй өшөө гунигт амьдрал үргэлжлэх болно. Ам доллар 3000 төгрөтэй тэнцэж шатахуун А-92 2200 төгрөг хүрч 1кг мах 18000 төгрөг болсон үед хэнийг сонгож байснаа ойлгож чадах болов уу даа.

Avatar

Зочин 2019-07-17 64.119.16.24

ТЭГЭЭД БООГООД ҮХЭЭЧ

Avatar

Зочин 2019-07-17 182.160.1.85

za ymar niseed ywj baigaa bish hoich uedee baijl baihaas ert uhsan hoino uhsan ylgaa baihgui neg kompanias bolj mongol uls hymraad baiwal yu boloh we eniigee shiideh heregtei

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

Уут уут мөнгөөр Улсаа худалдсан тарвага, Богц богц мөнгөөр Богдын сүнсийг худалдсан тарвага, Дэнс дэнс мөнгөөр Дээдсийн ясыг худалдсан тарвага, Цаас цаас мөнгөөр Өвгөдийн цусыг худалдсан тарвага.

Avatar

Зочин 2019-07-17 66.181.187.99

бууны но

Avatar

Иргэн 2019-07-17 139.5.217.51

Энэ бол Батзандан Болд Оюунэрдэнэ тэргүүтэй манай попчидийн ажлын үр дүнгийн эхлэл цаашид эдгээр нөхдүүдийн хийрхэл Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж ч мэднэ.Ард түмэн минь хийрхэлд авталгүй дараагийн сонгуульд бодитой хандах юмсан даа.

Avatar

иргэн 2019-07-17 202.9.45.231

чи солиотой юу

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

ОТ ч Бороогийн араас л орчихлоо доо. тарвагадоржийн ачаар, ардчиллын буянаар.

Avatar

иргэн 2019-07-17 202.72.245.122

Энэ улсад чинь төр засаг гэж байна уу, үгүй юу? жирийн иргэд бидний энхрийлэн нэрлэсэн № 1, 2, 3 нар маань юу бодож сууна вэ?

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

Ж.ЭРХЭС гадаадын хөлсний этгээд үү?

Avatar

Зочин 2019-07-17 202.126.89.129

х** гэж хэлээч наад гөлөгнүүддээ

Avatar

Зочин 2019-07-17 202.131.245.243

Гадны ганцхан компани бүхэл бүтэн улсыг төр, засагтай шантаажилчих юм байна л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж