Замын цагдаагийн гүүрэн гарц 10 дугаар сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийн гүүрэн гарц 10 дугаар сард ашиглалтад орно

Урин дулаан цаг болж нийслэл дэх зам засварын ажил ид өрнөж байна. Иймээс бид  энэ зуны зам засварын ажил болон, Замын цагдаагийн гүүрэн гарцын талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас дараах тодруулгыг авлаа.

-Нийслэл хотод зам засвартай холбоотой бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ цаг үед "Цэцэг төв-ийн уулзвар болон, Чингисийн өргөн чөлөө дэх авто замуудыг түр хугацаанд хаасан талаар мэдээлж байна. Дээрх авто замын хөдөлгөөнийг хэзээ хэвийн болох вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд гол ба туслах замуудад инженерийн шугам сүлжээг өргөтгөх ажлууд хийгдэнэ. Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгаа. Үүнд би өөрөө ажлын хэсгийн дэд даргаар нь ажилладаг. Энэ хүрээнд бид долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралдаж инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас ирсэн авто замуудыг хөдөлгөөнийг түр хугацаанд хаах хүсэлтэд зөвшөөрөл олгож боломжгүйг нь буцаадаг.

“Цэцэг төв”-ийн уулзварыг хоёр өдөр хаана. Мөн Бичил хорооллын арын замын шугам сүлжээний ажил хийгдэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд барилгажилт их байх, хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн их хийгдэхийн хирээр одоо байгаа шугам сүлжээ хүчин чадлаа дийлэхгүй эвдрэл их гарч байна. Тэгэхээр бид үүнийг ямар аргачлалаар хийх ёстой болж байна вэ гэхээр туннелийн системд оруулах шаардлага тавьж эхэлсэн. Ингэснээр хоёр гурван жилийн дараа эвдрэх юм бол туннелийн системд оруулаад доогуураа засвараа хийгээд явчихна. Тэгэхээр дээд замаа сэтлэх шаардлагагүйгээр дээрх шаардлагыг тавьж байна.

-Сонсголонгийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан уу?

-Сонсголонгийн гүүрийг уржигдраас нээчихсэн. Одоо тоноглолын ажлууд үлдсэн байгаа. Үүнийг хийхэд хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахгүй. Дахиж хаахгүй.

-Замын цагдаагийн гүүрэн гарц хэзээ ашиглалтад орох вэ?

Замын цагдаагийн гүүрэн гарц графикийн дагуу хугацаандаа хийгдээд явж байна. Үндсэндээ өнгөрсөн жил шиг өдөр дараалсан усархаг бороо орохгүй бол бид нар өдрөө нөхөхөөр ажиллаж байна. Уг гүүр нь нийтдээ 1.1 км урттай. Барилгын ажил ирэх аравдугаар сарын сүүлээр дуусах байх.

-Налайхын зам засварын ажил хэдийгээр дуусах юм бол?

Налайхын замыг бид нар хамгийн эцсийн хугацаа ирэх аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөж байна. Одоогоор ерөнхий гүйцэтгэгч компани болон туслан гүйцэтгэгч компани нийлээд хоёр ээлжээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд Баянзүрхийн гүүр мөн адил налайхын 20.9 км замын ажилтай зэрэгцээд дуусна. Ингэснээр эхний ээлжид хөдөлгөөнөө нэвтрүүлнэ. Дараа жил нь Налайхын замын тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжлүүлэн хийгдэнэ.

-Дарь эх, Хайлаастын гүүрний ажил ямар шатанд яваа вэ?

Дарь эх, Хайлаастын замын газар чөлөөлөлт нь шийдэгдсэн. Одоо бид нар барилгынхаа ажлаа үргэлжлүүлээд хийгээд дуусч байгаа.


УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫГ 11 ДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ХААЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан ирэх даваа гаригаас /2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно.

АВТО ЗАМЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ УЛААНБААТАР ХОТООС ДАРХАНЫ ЧИГЛЭЛД НИЙТ 15 ЦЭГТ ХЭСЭГЧЛЭН ХААНА

Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг ТЦА-аас зөвлөж байна.

100 АЙЛЫН АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр 100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, 32 тойргоос Хангай хотхон хүртэлх 0,3 км авто замыг зургадугаар сарын 28- ны өдрөөс долдугаар сарын 10 хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км авто замыгдолдугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км авто замыг долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ.

Иймд тус чиглэлийн  автозамаар зорчих иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд автозамын  барилгын ажил хийгдэх хугацаанд  үйлдвэрлэл үйлчилгээгээ төлөвлөн  ажиллахыг зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж