Үерийн улмаас гэрэлтүүлгийн шон унажээ | News.MN

Үерийн улмаас гэрэлтүүлгийн шон унажээ

Үерийн улмаас гэрэлтүүлгийн шон унажээ

Үерийн улмаас  гэрэлтүүлгийн шон унажээ

Энэ сарын 14-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Увс аймгийн Наранбулаг сум үерт автжээ. Тодруулбал, хүчтэй аадар бороо орсны улмаас арван айлын хашаа, гудамжны гэрэлтүүлгийн арван ширхэг шон унаж, Улаанбаатар-Наранбулаг-Сонгино чиглэлийн А18 кодтой улсын чанартай замын 85-95 дугаартай баганын хооронд далан сэтэрсэн байна.

Улмаар тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 иргэн, 4 бүлэгт хуваагдан Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль үерт автагдаж болзошгүй  тул сургуулийн эргэн тойронд далан сэргээн босгох, мөн гэрэлтүүлгийн шугамын цахилгааныг салгах, унасан хашаануудыг засварлахаар ажиллаж байна. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хохирлыг хэмжээг тогтоох, улсын чанартай замын сэтэрсэн далангийн хэмжээг тогтоох, хохирлыг тооцохоор тус суманд ажиллаж байгаа аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж