Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт | News.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361гарам хүртэлх замыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хааж Эрдэнэт, Дархан,Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн

Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-16 202.21.125.35

3-рт Түр замыг яагаад том том чулуутай шороогоор хийх ёстой юм бэ. Том чулуунууд нь хүний машины дугуйг маш их хагалж байна. Зам барих төсөвт чинь түр замаа байнга хусч услаж байх зардал нь байдаггүй юм уу. Дарханас УБ орох түр зам дагуу маш олон машины под крило салаад унасан байна билээ. Мөн дугуй хагарсан маш олон машинтай таарсан. Ажил хийж болно гэхдээ ном журмынх нь дагуу түр зам тавьж болдоггүй юм уу. 4-рт зам засварын ажлаа эртхэн шахуу төлөвлөгөө гаргаж 4-р сараас эхэлж хийж болоогүй юм

Avatar

зочин 2019-07-16 202.21.125.35

Зам шинээр тавьж байгааг шүүмжилж байгаа биш шүү гэхдээ энэ зам хаагаад байгаа асуудалд хэдэн санаа хэлэхгүй бол арай дэндүү байнаа. 1-рт 4 эгнээ болгох гэж байгаа юм бол эхний ээлжинд зам хааж шороогоор явуулалгүй энэ байгаа замаараа явуулаад нөгөө 2 урсгалын замаа шинээр тавьж нээгээд ТХ-ээ явуулаад одоо байгаа энэ замаа дараагийн ээлжинд засаж яагаад болохгүй байгаа юм бол. 2-рт яагаад зам хаасан бол ажлаа цаг алдалгүй яаралтай хийхгүй юу ч хийхгүй зүгээр байгаад байгаа юм бэ Дарханд төв хэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж