Чернобыль руу аялахад аюулгүй юу?

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Чернобыль руу аялахад аюулгүй юу?

Чернобыль руу аялахад аюулгүй юу?

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын бараан түүхийн гэрч Чернобылийг албан ёсны аялал жуулчлалын бүс болгохоо өнгөрсөн долоо хоногт зарласан. Учир нь, Чернобылийн атомын цахилгаан станц болон Припять орхигдсон хотыг зорих аялагчдын тоо өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын “HBO” сувгаар таван цуврал баримтат кино гарснаар огцом нэмэгджээ. Тодруулбла, Чернобылийг зорих аялагчдын тоо дөрөвдүгээр сараас хойш 30 хувиар нэмэгджээ. Түүнчлэн албаныхны тооцоолсноор Чернобылийг үзэхээр очих хүмүүсийн тоо энэ онд хоёр дахин нэмэгдэж, 150 мянгад хүрэх урьдчилсан таамаг байна.

ЧЕРНОБЫЛЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?

Украины Засгийн газраас Чернобыльд нэвтрэхийн тулд цахимаар тасалбар авах системийг нэвтрүүлж, жуулчдад зориулан хяналтын цэгүүдийг байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тус бүсэд зураг авах, дүрс бичлэг хийх хоригийг зөөлрүүлж, гар утасны сүлжээ нэвтрүүлэн, жуулчдад зориулан явган хүний зам барих аж.

Гутлын уланд наалдсан шорооны цацрагийн хэмжээг шалгаж буй нь

Хэдийгээр аялагчид дэлбэрэлт болсон үйлдвэрт адаглаад 20 милл дөхөж очих хүсэлтэй байдаг ч эрдэмтдийн тооцоолсноор тус бүс нь хүнд бүрэн хор нөлөөгүй болоход дахин 20 мянган жил хэрэгтэйг сануулж буй. Тиймээс аялагчдыг цацрагаас хордохгүйн тулд урт ханцуй, хоолойтой цамц, урт өмд, битүү гутал өмсөхийг албаныхан анхааруулдаг байна. Улмаар бүсээс гарч ирснийхээ дараа хувцас дахь цацрагийн хэмжээгээ шалгуулах ёстой аж.

Украины Ерөнхийлөгч хэлэхдээ 50 мянган оршин суугчтай байсан Припять хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлснээс хойш 33 жилийн дараа байгаль дэлхий өөрийгөө анагааж, зэрлэг ертөнц тэнд бий болсон гэж сурталчилжээ. Гэвч эрдэмтэд Чернобыль орчмыг бүрхсэн тоос нь цацрагийн бохирдолтой, хортой гэж болгоомжилж, анхааруулж байгаа юм.

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд атомын цахилгаан станцад болсон цөмийн дэлбэрэлтийн улмаас  олон мянган хүн цацраг идэвхт бодист хордож, 30 жилийн дараа ч иргэдийн дунд хорт хавдар, дархлааны өвчлөл, ургийн гажиг өсөлт ажиглагдсаар байгаа юм.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж