Японд суугаа АНУ-ын Элчин сайд албан тушаалаасаа огцорно

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Японд суугаа АНУ-ын Элчин сайд албан тушаалаасаа огцорно

Японд суугаа АНУ-ын Элчин сайд албан тушаалаасаа огцорно

Уильям Хагерти хоёр жилийн турш хашсан Японд суух АНУ-ын Элчин сайдын албан тушаалаасаа энэ сарын сүүлээр огцрох ажээ. Энэ талаар мягмар гаригт тус улсын Дипломат төлөөлөгчийн газрын твиттер хуудаст жиргэсэн байна.

Элчин сайдын яамнаас "АНУ-ын Ерөнхийлөгч болон Америкийн ард түмнийг төлөөлж байсан тэрбээр Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу болох АНУ-Японы холбоог сурталчлах ажилд хувь нэмрээ оруулсан юм" гэж мэдэгджээ. Түүнийг огцорсны дараа Жозеф Янг Японд суугаа АНУ-ын Элчийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх юм байна.

Хагертийн хувьд 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр Японд суух АНУ-ын 30 дахь Элчин сайдаар томилогджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хагертиг Теннесси мужийн сенатчаар ажиллуулахаар төлөвлөж буй талаараа твиттер хуудастаа жиргэж байсан аж.

Эх сурвалж: US EMBASSY IN TOKIO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж