2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ | News.MN

2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

НҮБ-аас даваа гариг /2019.07.14/-т гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий дахинд өлсгөлөн улам бүр газар авч, 820 сая гаруй хүн нэрвэгдсэн байна. Ийнхүү аажмаар буурч байсан өлсгөлөнгийн үзүүлэлт 2015 оноос хойш өсч эхэлснийг НҮБ-ын “Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайлан”-д онцлон тэмдэглэжээ.

Уг тайланг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний байгууллагын мэргэжилтнүүд хамтран гаргасан ба энэ тоо 2016 онд 796 сая, 2017 онд 811 сая, 2018 онд 821 саяд хүрч, аажим аажмаар нэмэгдсэн байна. Мөн өлсгөлөнгийн улмаас жил тутам дөрвөн сая хүн нас барж байгааг Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайланд онцолжээ.

Эх сурвалж: XINHUA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-16 202.126.89.203

Үржил шимгүй газар нутагт амьдардаг байж яах гэж тэгж ихээр үрждэг юм болоо?! Энэ дэлхий дээр хүн шиг илүүдээ гарсан амьтан алга! Хэр удаан хүмүүнлэгийн тусламжаар амьдарна гэж боддог юм болоо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж