2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

2018 онд 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

НҮБ-аас даваа гариг /2019.07.14/-т гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий дахинд өлсгөлөн улам бүр газар авч, 820 сая гаруй хүн нэрвэгдсэн байна. Ийнхүү аажмаар буурч байсан өлсгөлөнгийн үзүүлэлт 2015 оноос хойш өсч эхэлснийг НҮБ-ын “Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайлан”-д онцлон тэмдэглэжээ.

Уг тайланг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний байгууллагын мэргэжилтнүүд хамтран гаргасан ба энэ тоо 2016 онд 796 сая, 2017 онд 811 сая, 2018 онд 821 саяд хүрч, аажим аажмаар нэмэгдсэн байна. Мөн өлсгөлөнгийн улмаас жил тутам дөрвөн сая хүн нас барж байгааг Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайланд онцолжээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж