“Хүүхдийн төв номын сан”-ийн хамгийн бяцхан уншигч нь “живхтэй маамуу” | News.MN

“Хүүхдийн төв номын сан”-ийн хамгийн бяцхан уншигч нь “живхтэй маамуу”

“Хүүхдийн төв номын сан”-ийн хамгийн бяцхан уншигч нь “живхтэй маамуу”

“Хүүхдийн төв номын сан”-ийн хамгийн бяцхан уншигч нь “живхтэй маамуу”

Сурагчдын зуны амралт ид дундаа орсон энэ үед хүүхдүүд хэрхэн үр дүнтэй амарч буйг мэдэх зорилгоор “Хүүхдийн төв номын сан”-г зорилоо. Уншлагын зургаан танхимтай уг номын сан байгуулагдаад арван таван жил болж байгаа юм байна. Хэдий одоо амралтын үе байгаа ч гэсэн хүүхдүүд гэрээр ном авч их уншдаг гэнэ.

Энэ талаар “Ахмад үеийнхэн “Бидний үетэй харьцуулахад одооны хүүхдүүд ном уншихаа байжээ” хэмээн хэлдэг байсан цаг саяхан. Харин одоо хүүхдүүд эргээд номонд дуртай болж, унших нь ихэсчээ. Өнөө өглөө л гэхэд гэрээр ном авч уншдаг хориод хүүхэд ирж номоо өгөөд, зарим нь солиод авч явсан” гэсээр тус номын сангийн номын санч Б.Арьяа биднийг угтлаа.

Бидний орсон танхим “Мөрөөдлийн танхим” нэртэй, 4-9 насны хүүхдүүдэд үйлчилдэг юм байна. Энд гэрээр уншсан номоо сольж уншихаар ирсэн Д.Ундрам охинтой таарлаа. Тэрбээр наадмын өмнө дөрвөн ширхэг ном уншихаар авч яваад одоо буцааж байгаа гэнэ.

– Гэрээр хэдэн ном авч, хэдий хугацаанд уншсан бэ?

– Би тав хоногийн өмнө дөрвөн ном уншихаар авсан. Наадмын өмнө гэсэн үг л дээ. Тэгээд бүгдийг нь уншчихсан.

– Бүгдийг нь тавхан хоногт уншсан хэрэг үү, би буруу сонсоогүй байгаа?

– Тийм ээ, Өдөрт бараг нэг ном уншсан гэсэн үг. Цагийн дотор 200 хуудсыг уншчихдаг юм. Ном уншаад суухаараа би анхаарлаа бүрэн төвлөрүүлээд орчлонгоос тасарчихдаг.

– Ямар төрлийн номууд уншдаг вэ?

– Гадаадын болон дотоодын уран зохиол, адал явдалтай бол бүр гоё.

– Чиний бодлоор ном унших нь ямар давуу талтай вэ?

– Номоос би их юм мэдэж авдаг. Олон ном уншсаны дараа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.

“Хүүхдийн төв номын сан”-д “Мөрөөдлийн танхим”-аас гадна 0-10 насны хүүхдүүдэд зориулсан “Үл мэдэх” гэж танхим бий. Уг танхимаар  “живхтэй маамуу”-нууд хүртэл үйлчлүүлдэг гэхийг сонсоод өхөөрдөм санагдлаа. Ээжийгээ дагаж ирдэг тэдгээр маамуунууд зурагтай ном үзэж, үлгэр сонсдог гэнэ. Ном уншиж байхдаа тэд бусдадаа саад болохгүйн тулд бараг л уйлдаггүй гэсэн шүү. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд багаас нь анхаарч, тэдэнд өөрсдөө үлгэрлэх болсон гэдгийг номын санч Б.Арьяа хэлж байна.

Одоо тус номын сан зуны хувиарт шилжсэн бөгөөд ажлын өдрөөр өглөө 10.00 цагаас орой 18.00 цаг хүртэл ажилладаг. Хүүхдүүд хоёр мянган төгрөгөөр карт нээлгэж, бүтэн жил үнэгүй үйлчлүүлэх эрхтэй. Уншлагын танхимд номоо уншиж дуусаагүй бол 7-14 хоногийн хугацаанд дөрвөн ном гэртээ авч явж унших боломжтой. Эднийх сүүлийн хагас жилийн байдлаар 30 мянга гаруй уншигчдад 50 мянган номоор үйлчилжээ.

“Хүүхдийн төв номын сан” хүүхдүүдийн зуны амралтыг тохиолдуулан хөдөө орон нутгаар зөөврийн номын сан ажиллуулж байгаа гэнэ. Уг зөөврийн номын сан яг одоо баруун аймгаар хүүхдийн зохиолч О.Сундуйн хамт яваа юм. Хүүхдүүдэд ном уншуулж, бэлэглэж, зохиолчтой уулзахаас гадна, “Эсгий ном”, “Хормогчин ном”, Хуруун хүүхэлдэй” гээд танин мэдэхүйн соёлын ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-16 103.10.21.55

Багаас нь хүүхдийг номтой харьцуулж сургана гэдэг маш чухал. Монголчууд 0-3 насандаа оюунтүлхүүр номыг уншиж хүүхдээ боловсруулдаг байсан. 4-13 нас хүртэлээ шидэт түлхүүрт боловсордог байсан. Тэр живхтэй хүүхэд энэ тэр гээд шоолоод байгаа хүн арай л боловсролгүй байна шүү. Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь НОМ УНШИЖ БОЛОВСРУУЛДАГ, СОНСОХ ЧАДВАРТАЙ ХҮН болох төлөвшилийг олгодог гэдгийг одоо үед анагаах ухаан хүртэл нотолоод байгаа шүү

Avatar

Зочин 2019-07-16 103.212.118.117

Хаха, ингээд бичсэн нь бараг зөв юмуу. Наадмаар яст мэлхий манай хөгжлийн хурдыг харуулах шиг болсон, живхтэй хүүхдэд ном уншшуулдаг байх нь.

Avatar

Erka 2019-07-16 66.181.161.39

Ymar huurhun ym be. Nomiin sanguud olon boloh tusam sain ymsan

Avatar

хүрлээ 2019-07-16 202.21.108.209

хүүхдийн төв номын сан яг хаана байдаг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж