БНСУ АНУ-аас хоёр ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч F-35A онгоц хүлээн авчээ | News.MN

БНСУ АНУ-аас хоёр ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч F-35A онгоц хүлээн авчээ

БНСУ АНУ-аас хоёр ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч F-35A онгоц хүлээн авчээ

БНСУ АНУ-аас хоёр ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч F-35A онгоц хүлээн авчээ

АНУ Өмнөд Солонгост тав дахь үеийн, хоёр ширхэг сөнөөгч бөмбөгдөгч F-35A онгоц хүлээлгэн өгчээ. Энэ талаар мягмар гаригт БНСУ-ын Батлан хамгаалах яамны Худалдан авах ажиллагааны хөтөлбөрийн эх сурвалжийн мэдээллээс иш татан “Yonhap” агентлаг уламжлав.

АНУ-ын “Lockheed Martin” корпорацид үйлдвэрлэсэн, радарт үл үзэгдэгч нэмэлт тоноглолтой тус хоёр онгоц даваа гаригт БНСУ-ын агаарын цэргийн хүчний Чонжу баазад газардсан байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр энэ төрлийн хоёр онгоц хүлээн авсан билээ. F-35A сөнөөгч-бөмбөгдөгчийн дээд хурд цагт ойролцоогоор 2.2 мянган км бөгөөд олон төрлийн пуужингууд, мөн JDAM бөмбөгүүдтэй.

БНСУ-ын эрх баригчид 2014 онд АНУ-аас нийт 6.8 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 сөнөөгч-бөмбөгдөгч F-35А онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Өмнөд Солонгос 2019 оны сүүлч гэхэд дахин тав дахь үеийн 10 байлдааны тээврийн хэрэгсэл, үлдсэнийг нь 2021 оныг хүртэл хүлээн авахаар төлөвлөсөн аж.

Өмнө нь БНАСАУ Өмнөд Солонгос АНУ-ын тав дахь үеийн F-35A сөнөөгч онгоцууд авах гэрээ байгуулсныг шүүмжилж, энэ үйлдэл нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам гааруулж болзошгүй гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: THE YONHAP NEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж