ЦЕГ-ын тусгай хэлтсээс мөрдөн шалгалт явуулахаар болжээ | News.MN

ЦЕГ-ын тусгай хэлтсээс мөрдөн шалгалт явуулахаар болжээ

ЦЕГ-ын тусгай хэлтсээс мөрдөн шалгалт явуулахаар болжээ

ЦЕГ-ын тусгай хэлтсээс мөрдөн шалгалт явуулахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Б.Болороогийн гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэг олон хүнийг эмзэглүүлж, цагдаагийн байгууллагын хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал ч хөндөгдөх болсон.   

Тиймээс  Б.Болороо бүсгүйн нөхрийн амиа алдсан хэрэгт ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болжээ.  Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжын дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүрэг өгч хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Албаны шалгалтын дүнг иргэн мэдээлэх болно"гэв.

ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН ГЭДГИЙГ ХЭЛСЭН

Б.Болороо анх энэ хэргийг олон нийтэд нүүр номоороо  дэлгэж, "Зургадугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө нэг цаг өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан. Хоёр  утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.Ингээд би цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа. Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу, станц түлхүүрээ авъяа л гэдэг. 

Долдугаар сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан. Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас  цахим хуудас дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм. Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ. Ингээд долдугаар сарын 8-ны 12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас дуудаад ханийг минь ажлын байран дээрээ зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө лифт гацаад дотор нь байсан хүнийг гаргаад хөл алдаж доошоо унаж нас барсан гэдгийг хэлсэн. Миний нөхрийг гараад явсан, түлхүүр станцаа авъя гэж хэлээд байсан ажлынхан нь оршин суугчдаас лифтнээс өмхий үнэртээд байна гэсэн  гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна" гэсэн байдаг. Юутай ч энэ хэрэгт хэн ямар буруутай болохыг тогтоохоор цагдаа нар ажиллаж эхэллээ.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-16 202.55.191.40

Nuguu angaisan huuhen ni tv-geer udahgui garch ireed "gadnii nuluugui uhel, lift ni ami orood balbachij, ene bol huuriin tolbo" gej hutsna biz… Saidiin ah duus ni ahmad, hoshuuch, hurandaanuud. Zailtsan zohion baiguulalt!!!

Avatar

Иргэн 2019-07-16 202.170.80.25

Хүнийг өнгөт мөнгө, арьс өнгө, зүс царайгаар ялгаварлан гадуурхсан хэнд ч болов хариуцлага тооцдог баймаар юм. Хөөрхий хүч мөхөс бүсгүйг худлаа баахан сэнсацилж бгаал үхсэн хүний буруу болгоол хэргийг нам дарнадаа. Үнэхээр шудрага нийгэм байгаа бол одоо л энэ хэрэг дээр хэрхэн ажиллахыг ажиглаад суухаас өөр аргагүй.

Avatar

Иргэн 2019-07-16 202.170.80.25

Анхнаасаа зохион байгуулалттай хэрэг байнадаа. Лифтэнд хавчуулсан хүнийг аварч бгад унасан гэхэд авруулсан хүн нь яагаад тусламж дуудаагүй вэ? 2. Хүн завсраар нь унах ямар том зайтай лифт вэ үүнийг байрны удирдлагууд нь яагаад анхаараагүй вэ? 3,т хамаг юмаа хаагаад гараад явж байсан гэж ямар хүн харсан болоод хэлж бган үнэхээр харсан бол лифтрүү унахыг л харсан хүн байнадаа. Хэрэв сэтгэл гаргаад ядаж л 3хоногтоо багтаад камераа шалгаад эрэн сурвалжилсан бол хайран залуу амьд байх байсан бх.

Avatar

Зочин 2019-07-16 202.55.191.130

BOLOVSROL MUUTAI, SETGELGUI, CHADVARGUI ORKUUD L TSAGDAA BOLDOG SHUU DEE. TEDEND HIIJ CHADAH UUR ZUIL BHGUI BOLHOOR TURIIN DARDASTAI HUVTSASNII GOL BOLJ AMI ZUUHAAS UUR ARGA OLDOHGUI. TSAGDAAD NAIDAH BOL HAMGIIN TENEG UILDLUUDIIN NEG YUMDAA CHAAVAAS!!!

Avatar

Irgen 2019-07-16 126.205.68.198

Chi tsagaa tulhaar ami awraarai tuslaarai xamgaalarai geed gvih tsag irheeree tsagdaag l duudna, hunii olond ynz bvriin ner hugalsan humuus baidag, gants tvvgeer chi mongoliin tsagdaa ofiiceruudiig dvgneh hereggui. Er n nootoi garuud tsagdaad durgui baidag um. Tsagdaagiin udirdlaguud dund awilgald idegsen nowshnuud baigaa, gehdee door n ajilj bgaa zunduu shudraga chadaltai officer ahlagch olon bdiin bnlee.

Avatar

Зочин 2019-07-16 202.55.191.40

Tsag ni tulhad tsagdaag bish dotniihoo heden andiigaa l duudna medev uu! Chi duriin duureg, horooniihoo tsagdaagiin heltesruu orood uz! Yu ch chadahgui yum bj neg l ih peediisen, huntei ayataihan 5 ug solichih chadvargui, ajlaa setgeleesee hiie gesen bodolgui, angaisan heden orkuud suuj bgaa. Busdiig umssun zuusneer yalgasan, darga harhaasaa umdunduu tavichih shahsan muusain archaagui, deerelhuu heden orkuud l tsagdaa bdag yum!!!

Avatar

Зочин 2019-07-16 203.91.118.180

ядаж зөв бичиж сураачээ

Avatar

asdfasdf 2019-07-16 99.241.52.203

cagdaa cagdaagaa shalgana gej yu baisan um. Prokuroriin dergedegh murdun baicaah albiig hurdan sergeej ajiluul.

Avatar

АНУ зочин 2019-07-16 107.77.230.18

Цагдаа үнэндээ хүн муутай төрийн хувцас өмссөн мануухай өөрсдиийгөө сайн мэдэж ав

Avatar

Эмгэн 2019-07-16 64.119.26.92

Энд дээрээсээ аваад дороо хүртэл хүндээ хүнлэг сайхан сэтгэлээр хандах ёс зүйгээ гээчихээд бие бие рүүгээ дайрдаг давшилдаг болчихжээ.Бид цөөхүүл хирнээ хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ хайрлаж хүндэтгэх ухаантай баймаар. Бурууд нүд хурц байх хэрэгтэй цаг үе шүү.

Avatar

ЦАГДАА 2019-07-16 103.229.122.66

ЦАГДАА ЭМНЭЛЭГ 2 САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГА БОЛООД УДАЖ БАЙНА ӨӨ

Avatar

irgen 2019-07-16 202.9.44.30

Uuriin buruugaas bolj bish hohirson shaltgaanaar 3 udaa tsagdaagiin baiguullagad handaad tsagdaa nart uneheer unen goloosoo durgui bolson. Hudlaa tomorson, ajlaa hiideggui, dargaa harahaaraa gulug boldog murdus zuusen nuhduud bdg. Garaas n yu ch gardaggui. Uchnuun zardal chiregdel bolj uuruu heregten shig yavsaar suuldee muuhai energytei gazar, muuhai humuujilgui ajiltnuudaas n tserveed hayaj bsan.

Avatar

Zochin 2019-07-16 175.223.22.14

Muuhai yumaa .ungursun hoino nb shalgahaar bolloo geh shig .hun uridchilj helj baihad hunig hun gedeg utgaar nb avch uzeegvui mash tom aldaa.im huglin berhsheeltei humuust yu yunaas iluu chuhal uilchleh estoi baital tsag aldaj heneggvi baisni ulmaas 1ger bul saihan hania aldaj baigaam .ymar ch heneggvi hund surtaltai humuus ve .er ungu munguur gadna uzemjeer nb hunig ylgarvarladag zangaa bolih heregtei baigaam

Avatar

Medsen hun 2019-07-16 103.57.94.99

TULXUUR STANTSAA NEXEED BAISAND U UCHIR BGAA SHUU. SAIN SHALGAARAI. MEDEN BUDILJ OLON XONOSON ZORIUDIIN ASUUDAL BNA SHUU. SHUUD TEGJ BODOGDOJ BNA DA. TEND UNASANIIG MEDSEN XUN UGAASAA BSAN BNA SHUU

Avatar

tanidag egch 2019-07-16 182.160.34.179

hun uheed baihad tulhuur gej yriad eldeb yum dongosdog ter olon hel amtai abgai harchuudiig heregt tatah heregtei
ayulgui baidlaas sergiileh uudnees kompani eeree bainga shalgaj baih yostoi ajil shuu dee Ter zaluu eeree bas gar hel muutai hun Boloroog beetsiileed hubtasii n emsuuleed tochbchilj baih shiug haluun hool tsai bariad ireh shgig ih l halamjtai hun baisan daa

Avatar

tanidag egch 2019-07-16 182.160.34.179

ajliinhan n ymar muuhgai uls ve tulhguur neheed baiughaar hgunee haixardaggui baih n eehni88i buruutan ed nar

Avatar

Дд 2019-07-16 59.153.113.25

Шалгах хэрэгтэй, бас ажлынхан нь ямар хайхрамжгуй хариуцлагагуй юм бэ

Avatar

Зочин 2019-07-16 202.126.88.160

Цагдаа бие биенээ шалган гэж ац за. Худлаа дүр

Avatar

Зочин 2019-07-16 66.181.161.47

Tsagdaag Prokuror shalgadag yumaa ats mine

Avatar

sdfsdf 2019-07-16 99.241.52.203

novshiin buunii nohodo dandaa l huniig umssun zuusneer ni yalgvarlan handana. Hogiin niigemd amdarch baina daa. ungu mungunii horvoo gej. neg muu avilgach s** baisan baisan bol yaaj pyadlagdaj guuj baih baisan boldoo ed nar. tfu nahui

Avatar

м 2019-07-16 124.158.107.35

яасан дурак юм бэ хүн доошоо унахыг мэдсээр байж хаяад явчдымуу

Avatar

Зочин 2019-07-16 178.128.82.122

Гадны нөлөөтэй юм биш үү

Avatar

Яасан ч хэцүү юм бэ дээ. 2019-07-16 202.126.89.115

Тэр гацсан хүн нь яасан өөдгүй хүн бэ. Хөл алдаад унахад мэдсэн л баймаар юм. Хичнээн шөнө орилж ч чадахгүй зовсон байхдаа. Ажлын газрынхан ч гэсэн хариуцлага үүрч энэ хүний зовлонг нимгэлэх ёстой.

Avatar

Зочин 2019-07-16 202.67.92.79

Harin tiin

Avatar

Зочин 2019-07-16 202.126.89.115

Хүн бүл муутай улсад чин сэтгэлээр хандаж, үнэн мөнийг тогтоож тусалбал буян болно доо.

Avatar

Aaaa 2019-07-16 66.181.161.78

Ene hereg nvden dr il bga yum bishvv ter gargsan hvn ni ygd hel duulggvi yum ygd bvh camer untarsan bdiin oron suutsnii cameriig untraadgvi l bhgvi yu ygd ajiliin gaxariin darga ni gard ywsan gsn yum gadnii nolootei shv

Avatar

Зочин 2019-07-16 64.119.26.26

Ард түмнийг мөнгөтэй мөнгөгүй эрүүл өвчтэй гэж ялгаж хандах юм бол цагдан сэргийлэх гэдэг нэр чинь тохирохгүй байна хүнддэж байна өөдгүй муу цагдаа нартаа хариуцлага тооцож өгөөрэй

Avatar

mongol 2019-07-16 124.158.125.66

turiin alba uneheer erdenet hunii amiiig avrah hamgaalah tal deer muu ajillaj bn

Avatar

Зочин 2019-07-16 188.63.166.135

Ajilaa hiij chadahgui baigaa ene umhii durvudiin shees Nyamdorjiig zailuulah tsag boloogui yu

Avatar

Иргэн 2019-07-16 64.119.27.69

Сошиалаар хэдэн пост шаагаал амьдралынхаа бүх асуудлыг шийддэг болждээ. Амар амар.

Avatar

Зочин 2019-07-16 64.119.26.26

Тэр эмэгтэй яасийн болсон хэргээ л бичсэн байна

Avatar

Зочин 2019-07-16 188.63.166.135

Chamd uhel irehed tsagdaa toohgui baival chi yahav g**** mine.

Avatar

Зочин 2019-07-16 139.5.216.173

Үхцэн юм чинь цагдаа тоонууд байнуу хамаагүй биздээ эсвэл чамд хамаатай юу орк бөө минь

Avatar

номуун 2019-07-16 202.55.191.205

Алга болчихлоо яаахуу гэж аргаа барсан амьтан л зар тавьсан байсан. Би ч гэсэн бусдын адил наадмын өмнөхөн тэр зарыг нь харж түгээсэн. Магадгүй юу ч тохиолдоо билээ гэж л тавьж байгаа шдэ. хэрвээ амь үрэгдсэн залуугийн ажлын хамт олон удирдлагууд хүнээ арай илүү анхаардаг байсан бол, цагдаагийн байгууллага илүү шуурхай хандсан бол бүхэл бүтэн хүн 14 хоног гэр оронтойгоо холбоо барихгүй байхад яаав ийв гэж мөрөөр нь хөөцөлдөх нь зүй ёсны л байсан шүү дээ. Ялгавартай хандсан нь шууд байна.

Avatar

fgg 2019-07-16 150.129.143.10

bithi h*****d bgarai am chn ar deeree garag

Avatar

а 2019-07-16 202.21.112.37

ҮАБ-д нөлөөлөхгүй л бол зүгээр л шалгадаг журмаар нь шалгаач дээ. Тусгай хэлтэс нь илрүүлэх чадвартай, бусад нь чаддаггүй юм уу? Инээдтэй юм хийж байхын. Сошиалаар ажлаа хийчих юм байна л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж