Японы цэргийн хоёр атташег Сөүлээс “хөөжээ”

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Японы цэргийн хоёр атташег Сөүлээс “хөөжээ”

Японы цэргийн хоёр атташег Сөүлээс “хөөжээ”

Японы цэргийн хоёр атташег хууль бусаар баримт, мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутган Өмнөд Солонгосоос албадан гаргажээ. Тэднийг 2013-2017 оны хооронд Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын ангийн бэлтгэсэн Пеньянтай холбоотой 74 хуудас бүхий нууц материалыг хууль бусаар олж авсанд буруутгажээ. Японы цэргийн атташе нар эдгээр баримт бичгийг, Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын ангийн хуучин ажилтан болон Хойд Солонгосоос зугтсан иргэнээс олж авсан аж.

Эдгээр нь “Хойд Гампён муж дахь пуужингийн үйлдвэрүүдийн байршил ба агуулахын багтаамж”, “Хойд Солонгосын пуужингийн инженерийн гадаад хөдөлмөр эрхлэлт”, ”Хойд Солонгосын баллистик пуужин хөөргөх хүчин чадалтай шумбагч хөлгүүдийн хөгжүүлэлт”, “Хойд Солонгос руу хууль бусаар зөөвөрлөж буй хоригт багтсан тренд бүтээгдэхүүнүүд” гэх мэт хоёрдугаар зэрэгт хамаарах нууц материалууд аж.

“Dong-A Ilbo” сонинд мэдээлснээр дээрх хоёр мэдээлэгч нь тагнуулын баримт бичгүүдийг нийтдээ 23.2 сая вон буюу ойролцоогоор 19600 ам.доллараар “худалджээ”. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэрэгт буруутган шүүж, тэнсэн харгалзах ял оноосон байв.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж