ИХ ХУРД: Монгол туургатны морьтны өв соёлыг олонд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

ИХ ХУРД: Монгол туургатны морьтны өв соёлыг олонд хүргэнэ

ИХ ХУРД: Монгол туургатны морьтны өв соёлыг олонд хүргэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хот Хүй долоо худагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү уралдаан болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна. Сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж болзол хангасан шигшмэл азарга, их нас уралдаанд оролцох бөгөөд бүртгэлийг долдугаар сарын 19-ий өдөр Хүй долоо худагт хийхээр болжээ.

Монгол туургатны морьтны өв соёлын наадмаар адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

“Их хурд 8” уралдааны үеэр Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулахаар болжээ. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж.

ХӨТӨЛБӨР:

07.19 – БААСАН

  • 09:00-22:00 – Морьдыг бүртгэж, дугаар олгоно
  • 11:00-18:00 – Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана.

07.20 – БЯМБА

  • 09:00-10:30 – Азарганы уралдаан
  • 11:30-13:45 – Нээлт
  • 13:00-15:30 – ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжитт Шилмэл хүлгийн уралдаан
  • 14:00-15:00 – Морин циркийн үзүүлбэр
  • 16:30-16:30 – “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн
  • 16:30-17:30 – “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан

07.21 – НЯМ

  • 08:00-10:30 – Их насны морьдын уралдаан
  • 10:30-12:30 –“Айраг” фестиваль
  • 12:30-14:00 – “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
  • 13:00-15:00 – Жороо морины уралдаан
  • 13:00-16:00 – “Адуучин” тэмцээн
  • 17:00-18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ажиллагаа
  • 18:00-18:20 Хаалт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж