Өмнөд Солонгост ажилтнаа дарамталбал хорих ял эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост ажилтнаа дарамталбал хорих ял эдэлнэ

Өмнөд Солонгост ажилтнаа дарамталбал хорих ял эдэлнэ

Өмнөд Солонгост ажил олгогчид болон дээд албан тушаалтнууд доод албан тушаалтнуудаа дарамталж, дээрэлхэх үзэгдэл түгээмэл байдаг. Үүнийг “габжил” хэмээн нэрлэдэг бөгөөд доод ажилтнуудаараа хүүхдийнхээ даалгаврыг хийлгүүлэх, ажилтнуудаа өмнөө бүжиглүүлэх, цагаан үсээ түүлгэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарамталдаг байна.

 Харин ажлын байрны уг дарамтын эсрэг хууль тус улсад өнөөдрөөс /2019.07.16/ эхлэн хэрэгжиж эхэлж байгаа аж. Энэхүү хуулийн дагуу шударга бусаар ажилтнаа халсан ажил олгогч гурав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 30 сая воны торгууль хүлээх юм байна.

Тус улсын Засгийн газрын явуулсан судалгаагаар судалгаанд оролцогсдын гуравны хоёр нь ямар нэг байдлаар дарамтлуулж байсан, 80 хувь нь ажлын байрны дарамтын гэрч болж байснаа баталжээ.

Судлаачдын үзэж буйгаар ажлын байрны төлөөх өрсөлдөөн ширүүн, захирах захирагдах ёс хүчтэй, гэр бүлийн компаниуд эдийн засгийн ихэнхийг нь бүрдүүлдэг зэрэг шалтгаанууд “габжил”-ийг бий болоход нөлөөлдөг гэнэ. Олон жил Японд колончлогдож байгаад дараа нь цэргийн дарангуйлагч дэглэмд удаан захирагдсан нь тус улсын нийгмийг шатлан захирах ёсонд гүнзгий автуулсан гэж зарим судлаачид үзэж байна.

Эх сурвалж:SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж