Охидын шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийв

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Охидын шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийв

Охидын шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийв

Япон мэргэжилтэн Рио Кавамотогоор удирдуулсан 15 хүртэлх насны охидын шигшээ баг “Их Наран” улсын Хаконе хотын бэлтгэлийн баазад 7 хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Тэд ирэх сард БНСУ-г зорино. Учир нь 8 сарын 5 – 10-ны өдрүүдэд тус улсад Зүүн Азийн 15 хүртэлх насны Охидын Хөлбөмбөгийн Фестиваль зохиогдох юм. Манай улсаас гадна БНСУ, Тайвань, Хонг-Конг, Япон, Умард Марианы Арлууд, БНХАУ, Гуам тэргүүтэй нийт 8 улсын баг 2 хэсэгт хуваагдан тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд Монголын баг Хонг Конг, Умард Марианы Арлууд, Гуам гэсэн багуудтай нэг хэсэгт хуваарьлагджээ.

Одоо та бүхэнд Монгол улсын багийн тоглох хуваарийг хүргэе.

▶️ХОНГ КОНГ – МОНГОЛ 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 05
▶️МОНГОЛ – У.М.АРЛУУД 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 06
▶️ГУАМ – МОНГОЛ 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 07

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж