Гурвалжингийн гүүрний авто замыг өнөөдөр орой нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Гурвалжингийн гүүрний авто замыг өнөөдөр орой нээнэ

Гурвалжингийн гүүрний авто замыг өнөөдөр орой нээнэ

Урин дулаан цаг болж авто зам, шугам сүлжээний засварууд үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар "Цэцэг төв"-ийн уулзварын авто зам, Чингисийн өргөн чөлөө гүүрэн гарцны орчим, Гурвалжингийн гүүрийг шугам сүлжээний засвартай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаагаад байна.

Энэ асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад “Цэцэг төвийн уулзварыг ХЗДХЯ-ны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн шугам сүлжээний ажлын хүрээнд Гурвалжингийн гүүр орчмыг авто замын хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хаасан бөгөөд өнөөдөр орой гэхэд уг гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Харин 120 мянгат орчмын гүүрэн гарцны ойролцоо борооны улмаас  ус нэвчсэн учраас шугам сүлжээний ажил хийгдэж байна. Уг замыг ирэх Баасан гаригт хэвийн байдалд нь оруулахаар зорьж байгаа”гэлээ.

Иймээс дээрх уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд зорчигч, жолооч нар бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж