Бразил “Huawei”-д хориг тавихгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Бразил “Huawei”-д хориг тавихгүй

Бразил “Huawei”-д хориг тавихгүй

Бразил улс нь үүрэн холбооны шинэ үеийн “5G” сүлжээг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Тэгвэл Бразилын засгийн газраас “5G” сүлжээгээр олон улсад тэргүүлж буй Хятадын “Huawei” компанийн эсрэг хориг тавихгүй гэж мэдэгджээ.

АНУ-ын “Huawei” компанид үзүүлж буй шахалтыг үл харгалзан ямар нэг хориг тавихгүй гэдгээ Бразилын дэд ерөнхийлөгч Хамилтон Моурао мэдэгджээ. Тэрбээр “Huawei” брэнд Бразилд орж ирээд 10 жил болж буйг онцолсон байна. Бразилд “5G” сүлжээг нэвтрүүлэх эрхийн төлөөх дуудлага худалдаа ирэх 2020 онд болох аж.

“Huawei” компани нь “5G” сүлжээгээр олон улсад тэргүүлж байгаа ч АНУ-д тус брэндийг аюулгүй байдал болон улс төрийн зөрчлийн улмаас хориглосон юм. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнууддаа нөлөөлж, “Huawei” компанийн эсрэг хориг арга хэмжээ авахыг хичээж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж