Нийслэлийн прокурорын газраас сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа | News.MN

Нийслэлийн прокурорын газраас сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Нийслэлийн прокурорын газраас сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Нийслэлийн прокурорын газраас сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриалгыг гаргаж “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн… сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа Нийслэлийн прокурорын газраас дүгнэн, 7 дугаар сарын 10-ны өдөр Сахилга, хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, прокуроруудаас гаргасан санал, хүсэлтийг сонсож, хэлэлцсэн байна.

Нийслэлийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа, орлогч прокурор Ц.Насанбат нар цаашид ажлын үзүүлэлтүүдийг сайжруулахад прокурор нэг бүрийн ажлын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр Улсын Ерөнхий прокуророос гаргасан албан даалгавруудыг нэг мөр хэрэгжүүлэн, үр дүн гаргаж ажиллах талаар нийт прокуроруудад үүрэг, даалгавар өгч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж