Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Английн аварга Манчестер Сити клуб хамгаалагч Ф.Дельфийг Эвертон клуб руу явууллаа. Эвертон клуб Англи хамгаалагчийн төлөө 8.5 сая паунд төлж 3 жилийн гэрээ байгуулжээ. Ф.Дельф 2015 оны зун Астон Вилла клубээс Манчестер Сити клубтэй нэгдэж байсан бөгөөд 4 жилийн хугацаанд ердөө 57 тоглолтонд оролцсон байна. Энэ зун Манчестер Сити клубыг ахлагч В.Компани орхиод байсан бол дараагийнх нь Ф.Дельф болж байна.

Испаний Барселона клуб Францын шигшээ баг болон Атлетико Мадрид клубын довтлогч А.Гризманныг албан ёсоор танилцуулжээ. Франц довтлогч А.Гризманн Барселона клубт 120 сая еврогоор ирж байгаа ба шинэ багтаа 17 дугаартай тоглоно. Барселона клуб одоогоор А.Гризманны төлөө 120 сая, де Йонгийн төлөө 75 сая, Н.Мурарагийн төлөө 26 сая евро зараад байна.

Испаний шигшээ баг болон Португалын Порто клубын хаалгач И.Касильяс зүрхний шигдээс өвчний улмаас хэсэг хугацаанд талбайн гадна байсан. Тэгвэл 2 сарын дараа талбайдаа эргэн ирж байгаа ч энэ удаа дасгалжуулагчийн дүрээр эргэн ирж байна. Тэрээр Порто клубын дасгалжуулагчийн багт багтаад байна.

Италийн Ювентус клуб Нидерландын Аякс клубын 20 настай төвийн хамгаалагч де Лигттэй тохиролцоонд хүрч байгаа бололтой. Талууд 75 сая еврогийн гэрээ байгуулах ба өнөөдөр эмчийн үзлэгээр орно гэжээ.

Английн шигшээ баг болон Лейстер Сити клубын төвийн хамгаалагч Х.Магуайр багаасаа явах хүсэлтэй байна. Англи хамгаалагчийг Манчестер хотын 2 багууд болох Юнайтед болон Сити клубууд сонирхож байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж