Засгийн газар өнөөдөр /2019.07.16/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ. Улмаар Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов.
Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт болгож оруулахаар УИХ-д хүргүүлсэн саналд "УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох, Нам байгуулах доод босго 10 мянган хүн байх, улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох" зэрэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгуулахаар саналаа хүргүүлсэн.
Холбоотой мэдээ