Германы батлан хамгаалахын сайд огцров

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Германы батлан хамгаалахын сайд огцров

Германы батлан хамгаалахын сайд огцров

Германы батлан хамгаалахын сайд Урсула вон дер Ляйен албан тушаалаасаа огцорч буйгаа Даваа гаригт твиттерт жиргэсэн байна. Тэрбээр Евро комиссын даргын суудлын төлөө ийнхүү албан тушаалаасаа огцорч байгаа аж. Евро комиссын дарга нь Европын холбооны чухал албан тушаалуудын нэг юм.

Европын парламент Мягмар гаригт түүнийг Евро комиссын ерөнхийлөгчөөр батлах эсэх санал хураалтыг явуулах аж. Өдгөө 60 настай Урсула вон дер Ляйенийг Европын холбооны удирдлагуудаас нэр дэвшүүлжээ. Тэрбээр энэ ойрын хугацаанд Жан Клод Юнкерын суудлыг залгахаар бэлтгэж байгаа аж. Урсула вон дер Ляйен 2013 оноос хойш Германы батлан хамгаалахын сайдаар ажиллажээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж