НМХГ: 229.5 кг мах, 85 хуушуур устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

НМХГ: 229.5 кг мах, 85 хуушуур устгалд оруулжээ

НМХГ: 229.5 кг мах, 85 хуушуур устгалд оруулжээ

Наадмын хуушуур монгол хүн бүрт хамаатай бас халгаатай. Хариуцлагагүй цөөн хүмүүсийн балгаар баярын хоол нь хор болох тохиолдолд цөөнгүй. Жил бүрийн наадмаар муудсан мах иргэдийн эрүүл мэндэд заналхийлдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас наадмын өдрүүдэд 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажилчдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Энэ хүрээнд Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг гээд нийт 610 зөвшөөрөлтэй цэгт байнгын хяналт тавьж, нийт 229.5 кг муудсан мах хурааж устгалд оруулсан байна.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн хэлснээр баярын өдрүүдэд муудсан махнаас гадна зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэх зөрчил цөөнгүй гарсан аж. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд. Зөвшөөрөлгүй болон гар дээрээс худалдаа хийж буй есөн иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас муудсан махнаас гадна 0.0035 мм-ээс доош 1,200 ширхэг гялгар уутыг хураан авч, хүй долоо худагт  32 архи, 25 пиво хураасан байна. Мөн хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулжээ. 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж, үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоожээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж