Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд чавганд хахаж амиа алдсан | News.MN

Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд чавганд хахаж амиа алдсан

Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд чавганд хахаж амиа алдсан

Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд чавганд хахаж амиа алдсан

-Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ өдрүүдэд гэмт хэргийн дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллага энэ сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага нийслэл хотод ажиллаж буй хэсгүүд болох Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хоёр хүрээ байгуулж ажилласан. Ингэхдээ тухайн хэсэгт гэмт хэрэг зөрчил гарч буй дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэх зорилгоор шуурхай удирдлагын штабуудыг ажиллуулсан. Наадмын өдрүүдэд жирийн өдрүүдтэй харьцуулбал дуудлага мэдээлэл буурсан буюу онц ноцтой гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй  тайван наадацгаалаа.

Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагад баяр наадмын өдрүүдэд эрсдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэдтэй холбоотой сэрэмжлүүлгийг хүргэсний үр дүнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг наадмын өдрүүдэд бүртгэгдээгүй.

-Амралт зугаалгын өдрүүдэд иргэд гол усны аюулд өртөх нь элбэг байдаг. Цагдаагийн байгууллагаас сануулдаг ч осол эндэгдэл буурахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Иргэд баяр наадмаа тэмдэглэж өнгөрөөхдөө гол ус бараадаж, амарч зугаалсны улмаас 15 хүн усанд живж амиа алдсаны дөрөв нь хүүхэд байсан. Иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орсны улмаас хөл алдаж живж амиа алдах тохиолдлууд цагдаагийн байгууллагууд бүртгэгдсэн. Иймээс хөдөө аялж зугаалахдаа цаг агаарын нөхцөл байдлаа тооцох, тухайн очиж буй газрынхаа гол усны түвшнийг судалж үзэхийг анхааруулж байна.

-Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэдтэй холбоотой осол, хэргүүд тасралтгүй гарах боллоо. Тухайлбал, эцэг эхчүүд томчуудын буруугаас болж хүүхдүүд хохирч буй байдал ажиглагдлаа?

-Хүүхэд бэртэж гэмтэх, хохирч буй асуудалд эцэг эхэд хариуцлага хүлээлгэнэ. Учир нь хүүхэд түлэгдэх, гол усанд живэх ямарваа нэгэн байдлаар эрсдэлд эцэг эх буюу томчуудын хайнга үйлдлээс болж эндэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд таван настай хүүхэд чавганы ясанд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг Увс аймагт энэ сарын 14-ны өдөр гарсан. Энэ бол эцэг эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм. Хүүхэд гэдэг өөрт учирч болох эрсдэлийг тооцож өөрийгөө хамгаалах бүрэн чадваргүй субъект юм. Тэднийг харж хандах нь эцэг эхийн үүрэгтэй салшгүй холбоотой. Цагдаагийн байгууллагаас хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг байнга зөвлөдөг.

Хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх зөрчсөн асуудалд бүрт цагдаагийн байгууллагаас хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалтууд бий. Өнгөрөгч долоо хоногт амралт сувиллын газрын модон жорлонд хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт хүүхэд гэрийнхээ хашаанд тоглож байгаад бөмбөг авахаар өндөр хүчдэл рүү ойртсоны улмаас тогонд цохиулж амиа алдсан хэрэг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэх шаардлагатай.

-Хүүхдээ үл хайхардаг, хариуцлагагүй эцэг эхчүүдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн байдлаар шалтгаалан хариуцлага хүлээлгэнэ.

-Ярилцсанд баярлалаа. 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdfsdf 2019-07-16 99.241.52.203

ene muu huuriin tolbo jombogo bucaad garaad irsen baih shivdee. huurhii zoduulj yargaluulj amia aldsan cergiig huuriin tolbo boloodi ngecen gej hucaj baisan muu ** cin, shaagaarai chi.

Avatar

Z 2019-07-16 98.169.35.210

Chi ooroo tend bsiimuu? Ajil ni iim medeelel ogoh uuregtei hun! Tsaanaas ogson uurgiig l bieluulj baisan ni ter! Durgui chini hureed baigaa bol ter medeelel og gej zahirsan dargiig ni buruutgaach! Umnii uchir medehgui Ork bna daa

Avatar

Зочин 2019-07-16 66.181.164.214

Үхэр монголчууд хүүхдээ харж чадахгүй бол Яах гэж хүүхэдтэй болдог юмбээ

Avatar

Зочин 2019-07-16 202.21.122.166

ажил албаны,амьдралын туршлага хаана,хэзээ,яаж олж авсан ахмад вэ.энэ цолыг яаж авсан эмэгтэй вэ.насаараа шударга ажиллаад одоо болтол ахмад цолтойгоо хүн байж л байх юм. энэ хорвоо яажчихсан юм бол доо ээ чааваас.

Avatar

Z 2019-07-16 98.169.35.210

Emegtei hun ahmad bolj bolohgui uu aan. Arhund nevchsen har umnuudiig omhuirxhnbaih hoorond ajlaa hiij bgaad l avsan bgaa sh dee. Teneg uher chinibtamiin togoonoosoo garaach!

Avatar

зочид минь ээ 2019-07-16 122.201.26.172

эцэг эх, иргэд анхан шатны тусламж өөрсдөө үзүүлдэг байх ёстой. Эмнэлэг хүлээгээд х****л урсгаад л тойроод орилоод зүгээр сууж байдаг. Аль ч улс оронд иргэд өөрсдөө, цагдаа нар анхны тусламж үзүүлдэг ёстой. Хахсан, зүрх зогссон үед 2-5 минутанд амжиж тусламж үзүүлэхгүй бол хүн амиа алдана. Иймхэн минутанд эмнэлэг амжиж ирэх үү. Тэгээд дараа нь оройтлоо, түгжирлээ эмнэлгээс л боллоо гээд л буруутгах хүнээ олж байдаг шүү, Монголчууд.

Avatar

Z 2019-07-16 98.169.35.210

Zov heljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж