Хятадын эдийн засгийн өсөлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн өсөлт буурчээ

Хятадын эдийн засгийн өсөлт буурчээ

Хятадын эдийн засгийн өсөлт 1990-ээд оны эхэн үеэс хойших хамгийн муу үзүүлэлттэй гарчээ. Энэ 2019 оны хоёрдугаар улирлын тайлангаар Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үеийнхээс  6.2 хувиар өссөн байна. Энэ нь ажиглагчдын таамаглаж байсантай ойролцоо боловч 1990-ээд оны үетэй харьцуулахад буурчээ.

Хятадын албаныхан энэ онд хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэх, татварыг багасгах зэрэг арга хэмжээг авсан байна. Хятадын албаныхан хөрөнгө оруулалт, экспортоос хараат байдлыг багасгаж, хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн зургадугаар сард 6.3 хувиар, жижиглэн худалдаа 9.8 хувиар өмнөх оныхоос өссөн байна.

Гэвч Хятад нь худалдааны хоёр дахь том хамтрагч орон АНУ-тай эдийн засгийн зөрчилтэй байгаа юм. Хоёр орны дундах худалдааны дайнаас болж бизнес эрхлэгчид хохирч, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.  Хятадын эдийн засгийн өсөлт буурсан мэдээллийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Нэгдсэн улсын худалдааны тарифын өөрчлөлт Бээжингийн эдийн засагт том нөлөө үзүүлж байна” хэмээн жиргэжээ. Харин Хятадын үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлтөд гадаад, дотоодын нөхцөл байдал цогцоор нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Хятадын эдийн засгийн өсөлт 2010 оныг хүртэл гурван жилд дунджаар 10 хувьтай гардаг байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж