Баяр наадмын үеэр олон хүн энгэрээ цоолсондоо төр засагтаа баярласан бол зарим нэг нь хоосон үлдсэндээ Төрийн тэргүүндээ гомдож уйлсан бололтой. Тэдний нэг нь зураач Л.Өнөрчимэг. Нэгэн цагт хөл, гараараа зурж олныг гайхашруулж явсан зураач Л.Өнөрчимэг үндэсний их баяр наадмаар багагүй бухимдаж, шагналгүй үлдсэндээ шаралхсан гэнэ. Тэрбээр баяр наадмын шагналд багтаж чадаагүйдээ Ерөнхийлөгчид гомдсон гомдлоо нүүр номдоо дэлгэжээ. Зураач "гавьяатын шагналаа зүүж өгөхгүй юмаа гэхэд чулуудаад өгчих" хэмээн хатуурхаж, " Г.Уянга, Ц.Хулан, Л.Эрдэнэчимэг нараас хэнийг шагнахыг асуух хэрэггүй, тэднийг шоронд явуул" хэмээн Төрийн тэргүүнийг буруутгасан байна. Л.Өнөрчимэг зураачийн хувьд өвөрмөц нэгэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж байгаагаа үг, үйлдлээрээ илэрхийлж байсан юм.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ