Италийн цагдаа нар хойд хэсгийн нутагт явуулсан тусгай ажиллагааныхаа үеэр олон тооны галт зэвсэг, нацизмын уриа лоозон болон байлдааны пуужин хураан авчээ. Италийн цагдаагийн газраас мэдээлснээр Францад үйлдвэрлэсэн “Matra Super 530 F” байлдааны пуужин нь Катарын армид хэрэглэгддэг аж.
Түүнчлэн гурван хүнийг баривчилсан байна. Сэжигтнүүд нь Италийн гаалийн албаны ажилтан асан, 50 настай Фабио дел Бергиоло, Форза Нуова намын идэвхтэн, 42 настай Алессандро Монти, Швейцарийн иргэн 51 настай Фабио Бернанди нар аж.
Италийн Милан, Варесе, Форли, Новара хотуудад явуулсан терроризмын эсрэг ажиллагаа нь Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдыг дэмжих бүлэглэлүүдийн эсрэг хийж буй тэмцлийн нэг хэсэг аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ