Эрдоган: С-400 агаараас хамгаалах дэлхийн хамгийн хүчирхэг систем

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Эрдоган: С-400 агаараас хамгаалах дэлхийн хамгийн хүчирхэг систем

Эрдоган: С-400 агаараас хамгаалах дэлхийн хамгийн хүчирхэг систем

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-ын С-400 систем нь дэлхийн агаарын довтолгооноос хамгаалах хамгийн хүчирхэг систем гэж хэлжээ. Туркийн удирдагч, тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш гурван жил өнгөрсөнтэй холбогдуулан Истамбулд мэдэгдэл хийхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

Эрдоган "С-400 системийн нийлүүлэлт эхэлсэн. Биднийг энэхүү системийг худалдан авч, хүлээн авах боломжгүй гэж ярьж байлаа. Гэвч бид чадсан. 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд энэхүү систем манай улсад бүрэн байршиж дуусна. С-400 нь хамгийн хүчирхэг хамгаалалтын систем юм. Бид ОХУ-тай хамтран түүнийг үйлдвэрлэнэ гэж найдаж байна" хэмээн тэмдэглэжээ. Түүний мэдэгдлийг "Haberturk" телевизийн сувгаар дамжуулсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Анкара Москватай С-400 системийг хамтран үйлдвэрлэх сонирхолтой байгаа талаараа нэг бус удаа мэдэгдсэн билээ. Эрдоган долдугаар сарын 10-ны өдөр сэтгүүлчдэд хандан "Энэ сэдвээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьж тохиролцсон" хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зургадугаар сарын 29-ний өдөр “С-400 системийг нийлүүлэх гэрээний дагуу Туркийн талд тус агаарын довтолгооноос хамгаалах системийг хэсэгчлэн нийлүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж