Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ | News.MN

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох саналтай байгаа аж.

УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн байна. Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж, доод босго нь 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гаргажээ. Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож баталвал түүнийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн МАН-ын Тусгаар тогтнолын ордон, АН-ын баригдах гэж буй Ардчиллын ордон зэрэг намуудын байр төрийн өмчид шилжих аж.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналууд хүргүүлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороод хэлэлцэх талаар эх сурвалж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-16 43.228.130.188

Их хурлын гишүүдийг 108 болговол 32 хүн нэмэгдэж тэр тоогоор өрөө тасалгаа, цалин хөлс зардал тойрог,унаа машин 32 хүний 100 гаруй туслах тэдгээрийн цалин хөлс ширээ сандал гээд маш их зардал нэмэгдэнэ. Хэрэв энэ тоо батлагдвал ард түмэн нэгдэх жагсах хэрэгтэй болно.

Avatar

Зочин 2019-07-16 103.212.116.175

Balairaagui biz ekoo

Avatar

Иргэн 2019-07-16 202.126.88.37

УИХ-ын хугацааг 5-н жилээр тогтоох, намын гишүүнчлэл 10000-аас доошгүй байна гэдэг бол зөвөө?!

Avatar

Зочин 2019-07-16 209.89.142.82

108 бол дэмий зардал. Социализмын үед Улс төрийн товчооны 9 хүн удирдаж байлаа. Үүнээс хойш хүн ам 3 дахин өссөн хойш математик тооцоо үндэслэвэл 27 хүн байхад хангалттай. 76-г 22 гишүүнээр нэмбэл 22 өрөө, 22 гишүүний төсөв, 22 сандал ширээ, 22 тойргийн зардал, 22 гишүүний гадаад аялах зардал, 22 машин унаа, 22х4=88 туслах гээд нэмэгдэнэ. Зүгээр Тойргоо 76-даа дахин хуваарилахад болно. Хүн ам шигүү хэсэгт жижиг тойрог, хүн ам бага хэсэгт том тойрог гм…

Avatar

Монгол ялна 2019-07-16 202.170.80.25

108 гишүүнтэй болгох санал нь Жэнко өөрийн 54 оос доошгүй хулгайчийг парламентад суулгах гэсэн санаа …..

Avatar

Иргэн 2019-07-16 59.153.112.213

Сахил хүртээд шал дордов гэгчээр эрхэм ерөнхийлөгч юу хийгээд бнаа. 76 луйварчинаа захирч чадахгүй бж 108 ыг яах гэж бгаа юм бол. Эрхиний тоо юм уу хаашаа юм….

Avatar

Sain bodoj tungaa 2019-07-16 202.21.107.126

108 harin ch bagadna. 200s deesh gishuuntei baij parlament burdeh heregtei. gishuun olon baih tusam tedniig hudaldaj avah bagasaj oligarhiud tord shurgalah sonirhol ni buurna. hichneen yaduu oron ch gesen olon gishuuntei baij gadaadaas hamaarah hamaaralaa bagasgadag. olon gishuuntei baival undesnii erh ashigt niitseh huuli batlagdsah ni ondor magadlaltai. 100 hun iluu tejeelee geed mongol yaduurahgui. gadaadiin idesh boloh ni l bagasna.

Avatar

Зочин 2019-07-16 64.119.25.150

Гишүүд ард түмнээс сонгогдох ёстой

Avatar

Зочин 2019-07-16 64.119.21.237

Пропоциональ систем бол хулгайч луйварчдыг намын саналаар дахин сонгох шалгарсан арга юм.

Avatar

Зочин 2019-07-16 64.119.21.237

76 хулгайч худалч луйварчдаа дийлэхгүй байхад ахиад 22 нэмэгдэхээр энэ улс ард түмэн даахгүй болно. Бүр дийлдэхээ байна гэсэн үг. Тэгээд 3 сая хүнтэй 1 сая нь хүүдүүд бгаа юм. 60 ямаанд 100 ухна гэдэг болно. Ард түмнийг доромжилж даажигнасан саналаа татаж аваарай. Баттулгаа чиний тохуурхал хэрээс хэтэрч бна шүү.

Avatar

Иргэн 2019-07-16 202.126.88.165

Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нарын хуйвалдаан дээд цэгтээ хүрч солиорлын хэлбэрт шилжсэний баталгаа яанадаа ард түмэн тэнэг биш шүү.Энэ бол тохуурхал

Avatar

Зочин 2019-07-16 119.40.98.10

3 сая гишүүнтэй биш билүү…

Avatar

zochin 2019-07-16 103.26.195.77

108 zul amarhan buhuh bhaa harinch.Ene bol soliorol

Avatar

Зочин 2019-07-16 64.119.26.14

юуны чинь 108 вэ. солиорол болохнээ. Харин ЖДҮ-чидээр энэ үндсэн хуулийг батлуулахгүй гэсэн бол ард түмэнд наалдах санал байлаа даа.

Avatar

Жопа 2019-07-16 66.181.161.45

108 хоолны сав, хулгайчийн тоо нэмэгдэж зардал өсөх нь дээ

Avatar

Зочин 2019-07-16 185.220.101.35

Энэ тангад ёстой Монгол улсыг сүйрүүлж байна даа тангад улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр санаж яв гэдэг юм билээ.

Avatar

Зочин 2019-07-16 203.169.48.34

za medehgui yum daa. manai erunhiilugch uls orniihoo tuluu iim sanal gargaj baigaa gej naidaj baina. undeslelee sain taniltsuulah bailgui

Avatar

Зочин 2019-07-16 202.9.42.235

Маш зөв санал.

Avatar

Зочин 2019-07-16 202.9.45.193

Социализмын үед улс төрийн товчооны 9 хүн монголыг удирдаж байлаа. Одоогийн УИХ-ын 76 гишүүн бол ихэднэ мөн мажиратор гэдэг үгийг Үндсэн хуульд ердөө оруулж болохгүй. Ард түмэн намыг сонгохгүй, хувь хүнийг сонгоно. Намын нэрээр мөнгөтэй, өөрийн бизнес намаа бодсоэ, гэмт хэрэгтэн, үл бүтэх этгээдүүд УИХ-д орж ирдэг.

Avatar

Зочин 2019-07-16 202.21.107.126

300 garui deputat baisan um. ter 9 chini harin gadnii huuheldei

Avatar

1024 2019-07-16 122.201.31.6

1024 гишүүнтэй бол бүр амар

Avatar

Зочин 2019-07-16 202.179.2.147

Зөв зөв. Харин гишүүний бүрэн эрх гэдэг ойлголтыг байхгүй болгох хэрэгтэй. Бүрэн эрхтэй биш харин ард түмнээс бүрэн хараат байх ёстой. Түүнээс гадна УИХ гишүүд нэг ч туслахгүй ажиллах ёстойг хуульчлах хэрэгтэй. Туслах нэрийн доор ажиллаж байгаа хүн хамаг муу муухайг хийхээс гадна авлига энэ тэрийг нь туслахууд нь очиж авдаг.

Avatar

Зочин 2019-07-16 202.9.45.193

Юун 108 бэ? Одоо байгаа 76 гишүүний зардал тэнгэрт тулж байгаа биз дээ. Харин хийсэн ажил нь ямар байдаг билээ. Социалист нийгмийн үед цөөхөн хэрнээ чанартай улс төрчид байсан шиг 76 гишүүний тоог бүр цөөрүүлж, 20-30 болгох хэрэгтэй гэж бодож байна. Хувийн ашиг сонирхол багатай, хувийн бизнесгүй улс төрчдийг УИХ-д сонговол улс орон хөгжих болов уу

Avatar

Зочин 2019-07-16 202.126.88.132

108 ch haashaa ym 88 ntr bol zugeer l ym

Avatar

Санал 2019-07-16 202.9.45.22

Одоо байгаа 76-аа яая гэж байж юун бас 108 вэ???? Дээд-Доод Их хурал гэж ангилаад Дээд – аймаг болгосноос нэг нэг, Доодод жинхэнэ ажлаа яс мэддэг тѳрийн тѳлѳѳ зүтгэдэг нийт 54 байхад болох юм биш үү!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж