Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох саналтай байгаа аж.

УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн байна. Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж, доод босго нь 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гаргажээ. Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож баталвал түүнийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн МАН-ын Тусгаар тогтнолын ордон, АН-ын баригдах гэж буй Ардчиллын ордон зэрэг намуудын байр төрийн өмчид шилжих аж.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналууд хүргүүлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороод хэлэлцэх талаар эх сурвалж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж