Хамгаалагч залуу жоншны үйлдвэрийн ус хадгалах санд живжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Хамгаалагч залуу жоншны үйлдвэрийн ус хадгалах санд живжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст  өчигдөр /2019.07.15/  нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.  Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг  хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус, Honda Insight , Honda Civic зэрэг гурван автамашины жолоочтой мөргөлджээ. Ослын улмаас  зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, дөрвөн  настай, эрэгтэй Т, нэг сартай жирэмсэн эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын зургаан хүн гэмтжээ.

Энэ өдөр  Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын тавдугаар  багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар   шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, дөрвөн  настай, эрэгтэй Б нарын  хоёр хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

АМИА ХОРЛОХЫГ  ЗАВДСАН ХОЁР ДУУДЛАГА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГ ОСОЛ БҮРТГЭГДЖЭЭ 

Долдугаар сарын 15-ны өдөр  Нийслэлийн Онцгой байдлын газарт  /НОБГ/ амиа хорлохыг  завдсан хоёр дуудлага бүртгэгджээ.

  • Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны таван  давхар орон сууцны дээд давхрын тагтнаас  22.23 цагт хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага НОБГ-т   иржээ.  Улмаар тус байрны оршин суугч   37 настай, эмэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван давхрын тагтнаас үсрэх гэж байсныг алба хаагчид эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд  байрлах есөн  давхар орон сууцны барилгын зургаан давхрын цонхноос хүн унах гэж байна  гэсэн дуудлага мөн өдрийн 23:23 цагт хүлээн авчээ. НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид  очин тус байрны оршин суугч 21 настай, эрэгтэй Э нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан  давхрын цонхоор хоёр  хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулгажээ. 

ТАЛИЙГААЧ ЖОНШ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭР УС ХАДГАЛАХ УСАН САНД ЖИВСЭН  НЬ ТУС КОМПАНИЙН ДОТООД КАМЕРТ БИЧИГДСЭН БАЙНА

Мөн долдугаар сарын 14-ны өдөр 14.00 цагт   Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар  жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч Хөвсгөл аймгийн харьяат иргэн 45 настай эрэгтэй Д  живжээ.  Талийгаач жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд живсэн  нь тус компанийн дотоод камерт бичигдсэн байна.  Аймгийн Онцгой байдлын газар болон   Цагдаагийн газрын  алба хаагчид өчигдөр /2019.07.15/  18:55 цагт дөрвөн  метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж